Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг

Монгол Улсын иргэний агаарын тээврийн ууган компани МИАТ-ийн түүхт 70 жилийн ой энэ жил тохиож буй. Түүхэн ойн босгон дээр тус хамт олон салбартаа манлайлсан гавьяатуудаа угтан авсны нэг нь манай өнөөдрийн зочин Д.Энхцэцэг юм. Агаарын хөлгийн үйлчлэгчээр суралцах анхны 10 монгол оюутнаас анхны гавьяат нь болсон түүний сонирхолтой амьдралын түүхээр хамтдаа аялцгаая.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Б.Дөлгөөн: Шинэ технологийг зөв цагт нь нэвтрүүлж, олон улсын чиг хандлагаас хоцрохгүй байх нь чухал

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөнийг урьж, ярилцлаа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

Хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц түвшинд хүрсэн асуудал өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан сэдвүүдийн нэг байв. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль 2012 онд батлагдаж байхад энэ төрлийн гэмт хэрэг хоёр бүртгэгдэж байсан. Харин 2025 оны байдлаар гэмт хэрэг 307, зөрчил 394 бүртгэгдсэн байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.