П.АМГАЛАН

 

Xiaomi Автомашины үйлдвэр нь 2024 онд Бээжингийн Эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд баригдаж, ашиглалтад орсон. Уламжлалт авто машины үйлдвэрлэлээс гол ялгаа нь ухаалаг үйлдвэрлэлийн бүрэн автомат системтэй. Дэлхий нийтийн хэрэглээ болж буй байгальд ээлтэй цахилгаан авто машиныг үйлдвэр юм. Цагт 40 ширхэг Xiaomi SU7 авто машиныг үйлдвэрлэх боломжтой бөгөөд 76 секунд тутамд нэг шинэ авто машин үйлдвэрлэлийн шугамаас гарч, өндөр үйлдвэрлэлийн үр ашгийг харуулдаг байна. Энэхүү үйлдвэр нь ухаалаг үйлдвэрлэлийн судалгаа, хөгжлийн бааз, тээврийн хэрэгслийн туршилт, баталгаажуулалтын зам, Хятадын хамгийн том дэлгүүр бүхий цогцолбор юм.

 

Xiaomi Автомашин нь 2024 оны гуравдугаар сарын 28-нд албан ёсоор нээлтээ хийж, 230 хоногт 100 мянган тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг дуусгасан бөгөөд шинэ автомашин үйлдвэрлэгч компанийн хамгийн хурдан 100 мянган тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн дээд амжилтыг тогтоожээ. Xiaomi Автомашины үйлдвэрийг аж үйлдвэр, аялал жуулчлалын жишиг цогцолбор болгон хөгжүүлж буй бөгөөд хэрэглэгчид нээлттэй үзүүлж эхэлжээ. Технологийн үзэсгэлэнгийн танхимд Модена архитектур, V8s хөдөлгүүр зэрэг гол технологиудыг дэлгэн харуулсан байна. Автомашины үзэсгэлэнгийн танхимд SU7 загварын бүх машиныг дэлгэн үзүүлдэг бөгөөд хэрэглэчдэд авто машины ухаалаг бүхээгд сууж, таатай мэдрэмж авах боломжийг олгож байна. Мөн тус авто машины хамгийн дээд хүч, чадлыг мэдрэхийн тулд туршин жолоодох боломжийг олгодог. Үзэсгэлэнгийн явцад үнэ төлбөргүй гэрэл зураг авахыг зөвшөөрдөг бөгөөд технологи, автомашин сонирхогчдод орчин үеийн авто машины дэвшилтэт технологийг мэдрэх боломжийг олгож байна.

 

Эх сурвалж:www.zms.mn