Ч.БЯМБАА
Гэрэл зургийг Р.ОЮУН
“Өв соёлоо өвлөж үлдэх үр хүүхдийнхээ төлөө эцэг эхчүүд нэгдэх цаг” сэдвээр Эцэг, эхчүүдийн төлөөллөөс мэдээлэл хийлээ. Эцэг эхчүүдийн төлөөлөл “Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.1, 5.2, 6.1.2, 8.1.2 гэсэн заалтуудыг хэрэгжүүлж, хүүхдүүд эрхээ эдлэхэд туслахыг шаардаж уриалга гаргаж байна. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.1-д хүүхэд ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл хүүхдийг вакцин тариулсан, үгүйгээр нь ялгаварлаж сургуульд хамруулах, зусланд явуулах зэрэг ямарваа үйл ажиллагаанд оролцохыг нь хязгаарладаг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол хүний удмын сан, эрүүл мэндийг монголын уламжлалт анагаах ухаанаар хамгаалах тухай” маш чухал гаргасан байдаг. Тэгвэл Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6.1.2-т “Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлоо өвлөн эзэмших эрхтэй” гэж заасан. Энэ эрхийн дагуу хүүхэд эрүүл мэндээ уламжлалт анагаах ухаанаар хамгаалуулах эрхтэй байх нь. Гэтэл зарим сургууль дээр хүүхэд болон эцэг эх нь хүлээн зөвшөөрөөгүй байхад товлолт вакциныг хүчээр тарих тохиолдол гардаг. Тиймээс энэ олон зөрчлүүдийг арилгаж, хүүхдийн эрхийг жинхэнэ утгаар нь хамгаалах цаг ирсэн байна. Өнөөдөр сургуулиудаар явахад хүүхэд ямар орц найрлагатай вакцин тариулж байгаагаа мэдэхгүй байна. Гэтэл хүүхэд өөртөө хамааралтай зүйлээр мэдээлэл авах эрхтэй байтал энэ эрхийг нь хангаж өгөөгүй. Бид хүүхдүүдийнхээ ариун цусыг хамгаалах цаг болсон учраас Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу монгол хүүхдийн эрүүл мэндийг уламжлалт өв соёл болох ардын анагаах ухаанаар нь хамгаалахыг уриалж байна. Үүний дагуу энэ хүсэлтээ ХГБХХЕГ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлж байгаа” гэлээ.
Эх сурвалж: zms.mn