Ч.ХАЖИД
Туулын хурдны замын төслөөр бүлэглэн мөнгө угаасан байж болзошгүй талаар мэдээлэл хийлээ.
Энэ тухай Экологич Д.Туяа “Туулын хурдны замын төслийг эсэргүүцэн иргэд сар гаруйн хугацаанд тэмцлээ. Энэ хугацаанд бид энэ төсөлтэй холбоотой 41 хууль бус баримтыг илрүүлээд холбогдох газруудад шалгуулахаар өгсөн. Тухайлбал, Туул голын бүх бургасыг устгаж хөрс хуулсан байна. Хөрс хуулсан газарт ундны усны эх үүсвэр маш ойрхон байгаа. Мөн гадаргын ус тасарч хэсэг газар нуур болж тогтоосон. Үүнээс гадны ургамал, ногооны байдлыг ажиглахад тухайн компани хөрс хуулалтын ажлыг өнгөрсөн арваннэгдүгээр сард эхлүүлсэн байж болзошгүй байна. Энэ бол байгаль орчны эсрэг үйлдэж буй хүнд гэмт хэрэг учраас БОУАӨЯ, Туул голын сав газрын захиргаанд ХаоЮань ХХК-ийг шалгах хүсэлт өгнө. Байгал орчны нарийвчилсан үнэлгээний тайлан батлагдснаас хойш судалгааны ажил гэх нэрийдлээр байгаль орчинд хохирол учруулсан. Мөн археологи, палентлоги, угсаатан зүйн хайгуул судалгаа хийсэн материал улсын бүртгэл, мэдээллийн санд ороогүй байхад БОУАӨЯ үнэлгээ баталж өгсөн байна. Тухайн компани судалгаа хийсэн тайлан одоог хүртэл тус компанид байхгүй байгаа учраас Соёлын өвийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна” гэлээ.
Эх сурвалж: zms.mn