“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг. Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Туул голоо сүйтгэчихвэл нөхөж баршгүй хохирол учирна
-Улаанбаатар хотын хүн ам өссөөр байгаа энэ үед нийслэл хот маань усны эх үүсвэргүй болчихвол яах вэ. Туул голоо сүйтгэчихвэл нөхөж баршгүй хохирол учирна. Мянган сайхан зам байгаад ямар ч нэмэргүй шүү дээ. Төмөр замын дээгүүр бетон гүүр тавиад явчихсан сайн хувилбар байна. Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар “Орос ах нар зөвшөөрдөггүй” гэж хэлсэн байна лээ. Үүнийг ойлгохгүй байна. Ямар зам барих нь өөрсдөө шийдэх асуудал, тусгаар Монгол Улс биз дээ. Ямар учиртай ийм зүйл ярьсныг ойлгохгүй байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn