“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг. Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр: Туулын бургасыг хусаж халзалж устгах гэдэг нь хоржоонтой хорлонтой
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) талуудын 17 дугаар бага хурал (COP-17) Улаанбаатар хотноо болох гэж байхад Нийслэлийн засаг захиргаанаас ийм "Зандалчин Террорист" бэлэг хадагтай угтаж ч байх гэж дээ. Яаж амьтны нүүр харна даа хэдүүлээ.
"Туулын хурдны зам" хэмээх хулхи "Мега" нэртэй төслийг хохирол бага дээр нь таслан зогсоон Улаанбаатар хотыг экологийн сүйрлээс аварч, зангиа зүүж, залилангийн төсөл сугавчилсан "Террорист"-уудаас Хатан Туул голоо өмгөөлж чадсан улс төрчдийг Нийслэлийн иргэд ирэх сонгуульд дуу нэгтэйгээр ногоон гэрлээр сонгохоор байна даа.
Сандал суудал албан тушаалын төлөө сайн нөхдөө ч элдвээр гүтгэж харагдах энэ МАН-ын нөхөд сүүлдээ бүр Туулын бургасыг хүртэл гүтгэж гутаагаад эхэллээ шүү. Толгойныхоо халзангаас ичиж үс суулгаж арчилж ариглах мөртлөө Туулын бургасыг хусаж халзалж устгах гэдэг нь хоржоонтой хорлонтой. Гэхдээ эцсийн эцэст идүүлсэн бут цэцэглэж идсэн эрүү нь хувхайрдаг хорвоо юм шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn