Б.НАНДИН
Энэ сард болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дахин товлогдсон нь өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Бид Хятадтай томоохон хэлэлцээр хийх боломжтой, энэ нь дэлхийн тогтвортой байдалд чухал” гэж мэдэгдсэн бол Ши Жиньпин “харилцан хүндэтгэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа”-г онцолж, сөргөлдөөнөөс зайлсхийх байр суурь илэрхийлжээ. Энэ нь АНУ-ын гадаад бодлогын анхаарал БНХАУ-тай харилцах харилцаанд давхар төвлөрч эхэлснийг илэрхийлж буй гэж шинжээчид үзэж байна. Хоёр улсын дээд хэмжээний уулзалтыг анх гуравдугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн ч Ираны нөхцөл байдлын улмаас хойшилсон хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх тавдугаар сарын 14–15-нд Бээжин хотод болох шинэ тов зарлагджээ. Уг уулзалтаар худалдааны тариф, Тайванийн асуудал, эрчим хүчний зах зээл болон Ираны нөхцөл байдлыг хамтад нь хэлэлцэхээр төлөвлөж байгаа нь дэлхийн геополитикийн дараагийн чиг хандлагыг тодорхойлох чухал үйл явдалд тооцогдож байна.
Ирэх тавдугаар сард хоёр улсын дээд хэмжээний уулзалт болвол худалдааны маргаан намжих боломжтой гэж шинжээчид үзэж байна. Гэвч стратегийн өрсөлдөөн хэвээр үргэлжилнэ гэдгийг хоёр талын мэдэгдэл харуулж буй юм.
Эх сурвалж: zms.mn