Ч.Түвшин: Үр хүүхдийнхээ төлөө мөрөөдлөө орхисон миний ижий

Өнөөдөр Дэлхийн театрын өдөр. ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театрын институтээс санаачлан 1961 оноос дэлхий нийтээр тэмдэглэж эхэлсэн энэ өдрийг тохиолдуулан “Ижий бурхад”-ынхаа хойморт Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Чимэддоржийн Түвшинг урьсан юм. Театрын өдөрт зориулсан тоглолтын бэлтгэл гээд зав муутай байсан ч ижийгийнхээ тухай ярихад цаг заавал гаргана гэснээр бидний ярилцлага эхэлсэн.
Тэрбээр “Миний ижийг Дашдаваагийн Удвал гэдэг. Монгол Улсын гавьяат жүжигчин, хүүхэлдэйн урлагийн нэрт төлөөлөгч, найруулагч Лхамсүрэнгийн Чимэддорж гэж авьяасаараа гайхагдаж, амьдралаа урлагт зориулсан аавын минь хамгийн найдвартай түшиг тулгуур нь байж, бүтэн жарныг хамтдаа туулсан сайхан эмэгтэй бий дээ” хэмээн ижийгээ танилцуулав.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
АН-ын акц үргэлжилж, МАН улс төрийн шийдвэр гаргав

Хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш парламентын үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь АН-ын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг “Албан тушаалаа өгөх ёстой, МАН-ын дарга парламентын дарга байх нь зөрчил үүсгэж байна” хэмээн үзэж, улс төрийн акцаа эхлүүлсэн. Өчигдөр гэхэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өглөө 10.00 цагт эхлэх товтой байсан ч 12.50 цагт гишүүдийн ирц дөнгөж 45.2 хувьтай буюу 57 гишүүн ирсэн байв. Улмаар УИХ-ын дарга Н.Учрал нэгдсэн хуралдааныг хойшлуулсныг мэдэгдэв.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
О.Наранзул: Дэлхийн аваргын рекордыг эвдэхийг хүсэж байна

Оюуны хязгаарыг давж, хүний тархины гайхамшигт чадварыг бодитоор харуулж яваа нэгэн бол ой тогтоолтын спортын дэлхийн аварга, улсын аварга, олон улсын их мастер О.Наранзул юм. Нас залуу ч амжилтын өндөр босгыг хэдийнээ давж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндрөөр дуурсгаж яваа түүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа урьж, ярилцлаа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.