
Д.МОЛОМЖАМЦ
Монгол Улсын гавъяат эдийн засагч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор
Монгол Улсын гавъяат эдийн засагч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Монгол-Оросын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж, хамтын ажиллагааны шинэ хэлбэрээр баяжиж байна. Хамтын ажиллагааны давуу талыг сайн ашиглах нь манай улсын эдийн засгийн өсөлтийг түргэтгэх нэг чухал гадаад хүчин зүйл мөн билээ. Манай хоёр орны хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх бүхий л боломжийг
ашиглах нь манай хоёр орны харилцаанд төдийгүй манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой юм. Манай хоёр орны хамтын ажиллагааг хөгжүү- лэх ихээхэн боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа тал ажиглагддаг. Үүнтэй холбогдуулан Монгол-Оросын хамтын хамтын ажиллагааг өргөтгөх талаар өөрийн санал, бодлыг илэрхийлье. Хамтын ажиллагааны нэг чухал үзүүлэлт болох хоёр орны хооронд хийж байгаа худалдааны хэмжээ нь сүүлийн жилүүдэд дорвитой өсөхгүй байна. Манай улсын гадаад худалдааны нийт эргэлтэд Монгол-Оросын бараа гүйлгээ 2008 онд 23 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд 17 хувь болж буурсан байна. Хоёр орны хооронд хийж байгаа гадаад худалдааны эргэлт 2008 онд 1328,6 сая ам.доллар байсан бол 2009 онд 841,0 сая ам.доллар, 2010 онд 1046,0 сая доллар болж буурч иржээ. Үүний дотор ОХУ-д экспортлох манай барааны хэмжээ сүүлийн гурван жилийн дунджаар авч үзэхэд ердөө 80 орчим сая доллартой тэнцэж байна.
Манай улс ОХУ-аас нефть бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүч, улаан буудайн гурил, улаан буудай импортлож, оронд нь жонш, адууны болон үхрийн мах экспортлож байна. Гадаад худалдааг өргөтгөхийн тулд бие биедээ гадаад худалдааны нэн тааламжтай нөхцөл үзүү- лэх боломжтой. Одоогоор ОХУ нь Дэлхийн худалдааны байгууллагад хараахан элсээгүй тул энэ байгууллагын гишүүн орнуудын хүрээнд харилцан нийлүүлэх бараанд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэх талаар хамтран ажиллах боломжгүй байгаа юм. Иймд хоёр орны хоорондын худалдаанд нэн тааламжтай нөхцөл олгох талаар хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулж, харилцан нийлүүлэх тодорхой бараанд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэх талаар тохирч болох юм. Энэ талаар юуны өмнө улстөрийн шийдвэр гаргаж, энэ үндсэнд хоёр улсын Засгийн газрууд тодорхой алхам хийж болно. Ингэж чадвал манай хоёр улсын гадаад худалдааны эргэлт нэмэгдэх боломжтой. Ер нь ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болох нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд чухал түлхэц болох ёстой. Дэлхийн худалдааны байгууллагад ОХУ-ыг элсэхийг дэмжих нь манай Засгийн газрын хатуу байр суурь байх ёстой
Зах зээлийн харилцааны өнөөгийн нөхцөлд гадаад худалдааг хөгжүүлэх гол чиглэл нь бус нутгийн аймаг, мужуудын хамтын ажиллагааг өргөтгөх явдал байх болов уу. Манай улс ОХУ-ын дорнод Сибирийн хил залгаа муж, хязгааруудтай нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааны бүхий л боломжийг сайн ашиглах нь чухал. Үүнтэй холбогдуулан бус нутгийн хамтын ажиллагааг өргөтгөх, өөрөөр хэлбэл хилийн худалдааг хөгжүүлэх асуудлыг улс төрийн талаар дэмжсэн ямар нэгэн баримт бичгийг хоёр улсын төр, засгийн төвшинд тохирч түүнд гарын үсэг зурах нь чухал юм. Ингэж чадвал бус нутгийн худалдааг өргөтгөх улс төрийн болон эрх зүйн нөхцөл бүрдэнэ. Монголын аймаг, ОХУын мужуудын хоорондын бус нутгийн хилийн худалдааны хүрээнд харилцан нийлүүлэх зарим бараан дээр гаалын нэн тааламжтай тариф хэрэглэх асуудлыг ч судалж шийд вэрлэж болох юм. Гуравдугаарт, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа бус нутгийн хамтын ажиллагааг хөгжүү- лэхэд чиглүүлэн төлбөр тооцооны шинэ механизмыг бий болгож өгөх нь чухал юм.
Өнөөдөр хоёр улсын хоорондын бүх төлбөр тооцоо чөлөөт валютаар хийгдэж байгаа нь олон улсын худалдааны зарчим, жишигт нийцэж байгаа хэдий ч аймаг, мужуудын хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн саад болж байна. Манай аймгууд, ОХУ-ын манайтай хил залгаа мужуудын төсөвт өөрсдийн гэсэн валютын нөөц байхгүй, тэгээд ч улсын чанартай том банкууд орон нутагт байхгүй зэрэг олон шалтгаанаас болоод бус нутгийн аж ахуйн нэгж, пүүс компаниудын хооронд худалдаа наймааны ажил сайн явахгүй байгаа нь нууц биш. Манай улс ЗХУ-тай хил худалдааг хөгжүүлэх зорилгоор 1987 онд хоёр улсын Сангийн яам хооронд үндэсний валютаар хил худалдааны зарим төлбөр тооцоог хийж байх асуудлаар хэлэлцээр байгуулж, тодорхой ажил эхлэн хийгдэж байсан туршлага бий.
Зах зээлийн харилцааны шаардлага болон олон улсын практикт тулгуурлан хоёр улсын хоорондын зарим төлбөр тооцоонд чөлөөт валютын оронд үндэсний валютыг хэрэглэх алхам хийж чадвал худалдаа хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Олон улсын практикт харилцан тохирч тухайн хоёр орон өөрсдийн үндэсний валютыг зарим төлбөр тооцоонд хэрэглэх талаар сүүлийн жилүүдэд нэлээд алхам хийж байна. Тооцооны хэлбэрийг олон улсын санхүүгийн практикт валютын своп гуйлгээ гэж нэрлэдэг бөгөөд анх ийм гүйлгээг 1981 онд Дэлхийн банк болон Америкийн IBM компанийн хооронд америк долларыг швейцарь франкаар солих замаар хийж эхэлсэн бөгөөд өнөөдөр дэлхийн олон орнууд төв банкаараа дамжуулан улс хоорондын тооцоонд чөлөөт валютын оронд өөрсдийн үндэсний валютыг хэрэглэх болж байна.
Валютын своп гүйлгээ хийх талаар 2008 оноос БНХАУ-ын Засгийн газар, төв банк ихээхэн идэвхтэй ажиллаж, өөрийн экспортыг дэмжих, үндэсний валют- юанийн хэрэглэх хүрээг өргөтгөх алхам хийж байна. Өнөөдөр Хятад улс нь Өмнөд Солонгос, Хонконг, Малайз, Беларусь, ОХУ, Индонез, Аргентин, Испани зэрэг оронтой валютын своп гүйлгээгээр нэлээд хэмжээний төлбөр тооцоо хийж байна. Манай хойд хөрш ОХУ-ын Засгийн газар Мосвка хотыг бус нутгийн олон улсын санхүүгийн нэг төв болгох зорилт тавин энэ хүрээнд Хятад улс болон хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан тусгаар тогтносон орнуудтай хийх худалдаанд валютын своп гүйлгээ хийж, рублиэр хийх гүйлгээний хамрах хүрээг тэлэх зорилт тавин ажиллаж байна. Мен Украйн, Беларусь улсууд хоорондын худалдааны зарим төлбөр тооцоог своп зарчмаар хийх боломжийг судалж байна.
Хамгийн суулчийн жишээ гэхэд саяхан Хятадын Хайнань хотод болсон өөрсдийгөө “БРИКС” (Бразилия, Россия, Индия, Китай и ЮАР) гэж нэрлэдэг орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтаар өөрсдийн орны хөгжлийн банкаар дамжуулан зээлийн шугам нээх замаар харилцан нийлүүлэх зарим барааны төлбөрийн тооцоонд өөрсдийн үндэсний валютыг хэрэглэх талаар олон талын гэрээ байгуулсан байна. Манай хоёр орны худалдаа хамтын ажиллагааг өргөтгөх зорилгоор худалдааны зарим төлбөр тооцоог өөрсдийн үндэсний валютаар хийх асуудлын судалж шийдвэрлэж болох юм. Нефть бүтээгдэхүүний гадаад худалдааны үнийг дэлхийн зах зээл дээр ам.доллароор үнэлж, тооцдог тул мэдээж оросын тал манайд нийлүүлэх нефть бутээгдэхүүнээ своп зарчмаар үндэсний валютаар худалдахыг зөвшөөрөхгүй байх. Гэхдээ бусад зарим барааны, ялангуяа хил худалдааны төлбөр тооцоонд своп гүйлгээний зарчмыг ашиглах боломжтой юм. Үүний тулд эхлээд улс төрийн төвшинд шийдвэр гаргаж, дараа нь хоёр улсын төв банкууд төлбөр тооцооны зарчмыг тохиролцох замаар энэ ажлыг эхлүүлж болох юм. Своп гүйлгээний зарчмаар үндэсний валютыг харилцан ашиглахын гол зорилго нь хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөх явдал юм.
Түлшний модны нөөц багатай манай орны хувьд ахуйн зарим хэрэглээнд байгалийн шатдаг хий ашиглах талаар төр, засгийн зүгээс бодлого боловсруулж хэрэгжүүлэх боломжтой. Улаанбаатар хот болон бусад аймгийн төв, суурин газрын түлшний хэрэгцээний нэлээд хэсгийг байгалийн шатдаг хий ашиглах замаар хангах, өөрөөр хэлбэл зөөврийн аргаар байгалийн хийгээр хангах буюу газжуулах, энэ зорилгоор ОХУ-ын холбогдох байгууллагатай хамтран ажиллах асуудлыг судалж үзэх нь чухал юм. ОХУ-ын улсаас байгалийн хийг зөөврийн аргаар нийлүүлэх, энэ зорилгоор манай нутаг дэвсгэр дээр байгалийн хийг хадгалах, түгээх хамтарсан үйлдвэр ч байгуулах асуудал байж болох юм. Мөн ОХУ-ын Якут улстай тэдний байгалийн баялаг, ялангуяа мод боловсруулах, үнэт чулуу олборлох боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийг ч судалж үзэж болно. Оросын бүс нутгийн зарим мужид ажиллах хүчин зохион байгуулалтайгаар гаргах асуудал ч байж болох талтай. ОХУ-тай бус нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нэг гарц нь худалдааны чөлөөт бүсийг хөгжүүлэх явдал юм. Худалдааны чөлөөт бүс байгуулах тухай хууль 2002 онд гарсан хэдий ч өнгөрсөн арав шахам жилийн дотор үйл ажиллагаагаа эхэлж, ажил нь жигдэрсэн чөлөөт бүс байхгүй байна. Бүсийн үйл ажиллагаа жигдэрч чадаагүй байна. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үндсэн дэд бүтцийг сайн бүрдүүлж чадвал ОХУ-аас чөлөөт бүс рүү шууд зорчих боломж гарч, улмаар хил худалдаа хөгжих боломжтой.
Мөн Цагааннуурын чөлөөт бүсийг ч жинхэнэ ёсоор нь ажиллуулж чадвал хоёр орны бус нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиилааг хөгжүү- лэхэд чухал түлхэц болно. ОХУ, Беларусь, Казахстан улс хамтарч 2009 оны сүүлчээр гаалийн холбоо байгуулж, гаалийн нэгдсэн зах зээлтэй болсон билээ. Одоо гаалийн холбооны үйл ажиллагааг улам өргөтгөн 2012 оны долдугаар сарын 1-нээс эдгээр гурван орон эдийн засгийн нэгдсэн зах зээлтэй болох гэж байна. Ийнхүү Европ болон Ази тивийн өргөн удам нутаг дэвсгэрийг хамарсан эдийн засгийн том зах зээл манай хажууд бий болж байна. Иймээс энэ зах зээлтэй хэрхэн харьцаж ажиллах талаар бид өөрийн байр сууриа тодорхойлохын зэрэгцээ түүний гол “тоглогч” болох манай хөрш ОХУ болон Казахстан улстай тогтоосон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ нөхцөлд хэрхэн нийцүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой болох зэрэг асуудлыг шийдвэрлэх нь чухал болж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2011.5.13 № 116 (3806)