МИК Холдинг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 26/07 дугаартай тогтоолын дагуу компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт компанийн өөрийн хөгжүүлсэн программыг ашиглан шууд дамжуулан цахимаар хуралдлаа. Тус хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдээс 98.61 хувийн ирцтэй оролцлоо. Хурлаар дараах асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа. Үүнд: Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан; Төлөөлөн удирдах зөвлөлийн цалингийн зардлын төсөв багтсан байна.