Унаач хүүхдийн эрхийг эрхзүйн актаар хамгаална

Жил бүр унаач хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа тухай ярьдаг. Гэвч ямар нэгэн дорвитой шийдэл байхгүй хэвээр байна. Мөн л сар шинийн баяраар зарим аймгууд хурдан морины уралдаан зохион байгуулж, энэ асуудал дахин хөндөгдөж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Шүүх шинжилгээний ерөнхий газрын мэдээллээр нийт 46 хүүхэд хурдан мориноос унаж нас барсан байна. Үүнээс хориглосон хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 22 хүүхэд хурдан мориноос унаж нас баржээ. Мөн дээр дурдсан хугацаанд 52 хүүхэд мориноос унаж гэмтлийн зэргээ тогтоолгосон байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

О.Хонгорзул: Мэргэжилдээ эзэн байх нь хамгийн чухал

Догдлол  дүүрэн хүмүүсийн хүлээлт танхимд нам гүм орчинг бүрдүүлнэ. Театрын улаан хамбан хөшиг нээгдэхэд тийм гэхийн аргагүй “өөр” ертөнцөд хөтөлдөг. Энэ бол театрын урлагийн гайхамшиг.  Театрын тайзнаа дүрээр “амьдарч” баяр баясал, догдлол, гомдол, гуниг, цөхрөл тэр олон мэдрэмжийг илэрхийлнэ гэдэг жүжигчдийн дахин давтагдашгүй авьяас юм. Тэгвэл энэ авьяасаараа өөрийнхөө ертөнцийг бүтээж, театрын тайзнаа “сувд” мэт гэрэлтэх, авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүй УДЭТ-ын жүжигчин О.Хонгорзулыг  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урьж, ярилцлаа.  Түүнийг театрын тайзнаа гэрэлтэх Анна Каренинагийн дүрээр үзэгчид илүү мэднэ. Тэгвэл энэ удаа тэрээр дахин нэг чамин дүрээр үзэгчидтэй уулзах гэж байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

С.Мөнхжаргал: Сайн ерөөлч амьд архив шиг байж, мэдлэг, туршлагаа залуу хойчдоо өвлүүлэх ёстой

Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч, магтаалч, МУСТА Сугирын Мөнхжаргалтай ярилцлаа. Тэрээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн тул соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчаар бүртгэсэн байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.