Д.МЯГМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Л.Номингэрэл 

Уул уурхайн компаниуд, бусад аж ахуйн нэгж усны хэрэглээгээ бууруулж, хэмнэлттэй, хариуцлагатай ашиглах нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна. Үйлдвэрлэл, уул уурхайн салбарын ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй талаар экологич Д.Туяа Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.  

Тэрээр “Манай орон байгаль орчинд ээлгүй ханддаг. 2016 оноос хойш уул уурхайн компаниуд Туул голын усыг 23.8 мөнгөөр тогтоон ашиглаж байсан. Тиймээс ашиглаж буй усны үнийг 40-60 хувиар нэмэхийг шаардаж Ерөнхий сайд Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн” хэмээн ярилаа. Түүнчлэн уул уурхайн салбарын хэрэглэж буй усны үнийг нэмбэл тодорхой хувийг байгаль орчноо хамгаалахад зарцуулахыг хүсэж байгаа гэсэн юм.    

Эх сурвалж www.zms.mn