Д.МЯГМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Л.Номингэрэл

Ахмадууд өнгөрсөн оноос эхлэн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардан, тайван жагсаал хийж дуу хоолойгоо хүргэж байсан. Гэвч энэ нь тодорхой шийдвэрт хүрээгүй тул дахин сануулж “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд 1072 хувьцааг эргүүлэн өгөх, тэтгэврээ өвлүүлэх боломжийг бий болгох, зээлийн хүүг бууруулах, Ахмад настны хуулийг биелүүлж аж ахуйн нэгж бүр “Ахмадын сан” байгуулахыг шаардсан юм. Сүхбаатар аймгийн ахмад настан “Эм, тариандаа ч хүрэхгүй мөнгөөр бид амьдарч байна. Нэгдүгээр сард 80 мянган төгрөг нэмсэн ч бид тэмцлээ зогсоохгүй. Орон нутгийн ахмадууд бид ч бас тайван жагсаалд оролцож, дуу хоолойгоо хүргэнэ” гэв. Иймд цагаан сарын баярын өмнө ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэ. Хэрэв энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд цагаан сарын дараа жагсана гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж www.zms.mn