-Энэ бол бодит сэдэв дээр тулгуурлан бүтээсэн кино-
З.БАТЦЭЦЭГ
Жош Сафдигийн "Гайхамшигт Марти" кино театруудад гарч байна. Энэ бол энэ оны хамгийн алдартай кинонуудын нэг бөгөөд Нью-Йоркийн нэгэн залуу ... ширээний теннисний спортод хэт автаж, амжилтад хүрсэн тухай баатарлаг, толгой эргэм түүх юм. Сүүлийн үед ихэд нэрд гараад байгаа Тимоти Чаламет гол дүрд тоглосон бөгөөд үүгээрээ аль хэдийн Алтан бөмбөрцөг хүртсэн. Олон улсын хэвлэлүүд энэ киноны тухай бичиж, түүнийг Оскарын шагнал авах магадлалыг үнэлжээ.
1952, Нью Йорк. Авга ахынхаа гутлын дэлгүүрт худалдагч хийдэг түүний ээлж хараахан дуусаагүй байгаа бөгөөд Марти Маузер (Тимоти Чаламет) аль хэдийн догдлон сууна. Түүнд Британийн нээлттэй ширээний теннисний тэмцээнд оролцох аялалд 700 доллар дутуу байгаа бөгөөд авга ах Мюррей (Ларри Сломан) нарийлж, ээж (Фран Дрешер) нь явуулахгүйн тулд худлаа унаж татаж жүжиглэнэ. Багаасаа Мартид хайртай байсан найз Рэйчел Митцлер (Одесса Эзион) нь гэртээ хүлээж байгаа нөхрөө үл тоон түүнийг сэтгэл санаагаар дэмжинэ.
2012 оны сүүлээр нас барсан Марти Рейсман бол ширээний теннисний ертөнцийн жинхэнэ домог байсан (зарим нь сүүлчийнх гэж итгэдэг). Амьдрал дээрээ Марти шүүгээн дээрээ тоос дарсан хорин хэдэн цом болон бусад шагналуудтай байв. Эцэг эх нь түүнийг есөн настайд нь мэдрэлийн ядаргааны дараа эмчилгээний зориулалтаар ширээний теннисээр хичээллүүлжээ. Рейсман цохиураар гайхамшгийг бүтээж чадна гэдгээ мэдээд тэр даруй тоглоомд дурлав. Тэрээр 1958, 1960 онд АНУ-ын аварга болж, дэлхийн аваргаас таван хүрэл медаль хүртэж байжээ. Рейсман өөрийгөө хамгийн агуу аварга, хууран мэхлэгч гэж нэрлэдэг. Тэрээр сонгодог ширээний теннисийг эргэлт буцалтгүй өөрчилсөн хөвөн бүрхүүлтэй цохиурыг өргөнөөр нэвтрүүлсний дараа спортоо орхисон.
Ах дүү Сафдигийн хувьд Нью-Йоркийн андерграунд баатрууд байсан үеийг өнөөдөр зөвхөн кино шүүмжлэгчид л дурсдаг байх. Бенни, Жош Сафди нар зургаан жилийн өмнө Адам Сандлерт "Uncut Gems" кинонд мартагдашгүй дүр бүтээснээр Холливудын томоохон лигт хөл тавьсан. Матрин Скорсезе уг киноны продюсерээр ажиллсан байна. Ах дүү хоёрын дараагийн бүтээлийг олон жил хүлээв. Нэгдүгээрт, Бенни амжилттай жүжигчин болсон бөгөөд Оппенхаймер болон Хараал цуврал кинонд тоглосныхоо дараа олны танил болов. Хоёрдугаарт, Сафдичууд ойрын хугацаанд хамтран ажиллах бодолгүй байгаагаа мэдэгдсэн байсан.

Чаламетийг бас ялалт хүлээж байх магадлал өндөр. Жилийн өмнө "Хэний ч үл мэдэх" кинонд Боб Дилан болон хувирсны дараа тэрээр агуу байдалд хүрэх замдаа явж байгаагаа зарласан. Энэ жил түүний Оскарын шагналын боломж сайжирна гэж найдаж байна.
Мөн Марти аз жаргалтай төгсгөлийг хүртэх ёсгүй байсан ч найруулагчдаа амьдралынхаа 159 минутыг даатгасан үзэгчид уран сайхны киноны төгсгөлд сайхан сэтгэлтэй гарах нь гарцаагүй. "Гайхамшигт Марти" энэ даалгаврыг өнгөрсөн үеийн бусад киноноос илүү сайн биелүүлсэн.
Эх сурвалж: zms.mn