Монгол Улсад “Хүний эрхийн үндэсний комисс” үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой  энэ  онд тохиож байна. Энэ салбараар овоглож, зүрх сэтгэлээ зориулан ажилласан үе үеийн эрхмүүд цугларсан хүндэтгэлийн хурал өчигдөр боллоо. Хурлаар 25 жилийн хугацааны хийсэн ажлаа эргэн харж, дүгнэж, одоо, ирээдүй рүүгээ чиглэсэн, шийдэл эрэлхийлсэн илтгэлүүдийг хэлэлцүүлэв.

Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины хувь ч мөн адил энэ хугацаанд хүнийг эрхийн төлөө дуу хоолой өргөж,  нийтлэлийн бодлогодоо тусгаж ирсэн билээ. Энэ  хүрээнд 2012 оны “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин”-оор тодорч байв.

Хүний эрхийн үндэсний байгууллагууд зөвлөх, судалгаа хийх зэрэг  дөрвөн төрлөөр үйл ажиллагаа явуулдаг аж. Харин Монгол Улсын хүний эрхийн байгууллага гомдлыг хүлээж авч,  шаардлага зөвлөмж гаргадаг  гэдгээрээ онцлог.  Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хийсэн ажлуудыг авч үзвэл зорилтот бүлэг, төрийн байгууллага, иргэд рүү илүү чиглэж ажилласан байна гэдгийг  Хүний эрхийн Үндэсний комиссын дарга , хууль зүйн доктор, дэд профессор Д.Сүнжид онцоллоо. Тэрээр “Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсаны гол шалтгаан нь  хөндлөнгөөс хүний эрхийн зөрчлийг оношлох үүрэг гүйцэтгэх юм.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.2.3 № 22 (7764) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn