Аавынхаа захиасыг биелүүлж олимпын наадмыг дэнсэлсэн Ц.Сэрээтэр

Минут, секундээр хэмжигдэх тамирчны ялалт, ялагдлыг дэнслэх хурц хараа, торгон мэдрэмж, шударга зан, төлөв байдлын цогцыг спортын шүүгч гэж боддог юм. Тэдэнд алдах эрх байхгүй. Учир нь тамирчны хөдөлмөр, хичээл зүтгэл, ялалтын төлөөх цаг мөч бүрийн үнэ цэн  шүүгчийн  ч мөн үнэн зөв оршихуйтай хамт  явдаг ийм л хариуцлагатай мэргэжлийн эзэд. 
Спортын шүүгч хэмээх алдраар 36 жил овоглож, эх орон төдийгүй, тив дэлхий, олимпын дэвжээнд хүртэл мөрөө үлдээсэн гавьяат дасгалжуулагч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэрийг “Зууны мэдээ” сонин  энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочин хойморт урьж, ярилцлаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Б.Хишигсайхан: Хүний эрхийн зөрчил бүрд соргог хандах ёстой

 “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад Монгол Улсад ХЭҮК үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн шинжээч, судлаач Б.Хишигсайхантай хүний эрхийн тогтолцооны асуудлаар ярилцлаа.  

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Г.Тэлмэн: Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл хэлэлцэх гэж буй энэ үед “Монгол Шуудан” компаниас суралцах зүйл их

Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сумд 1000 ажилтантай, улсад шимтгэл, хураамжид жилд дунджаар таван тэрбум төгрөг төвлөрүүлдэг “Монгол шуудан” хувьцаат компани хувьд бүрэн шилжих үү гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна. Иргэдийн эмзэг мэдээлэл, төрийн тусгай байгууллагуудын нууц мэдээллийг хадгалдаг, дамжуулдаг стратегийн чухал объектын хувьд төрийн мэдэлд байх шаардлагатай юу. Энэ мэт цаг үеийн асуудлаар  “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.