Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав: Багш бид хоёрын анхны олимп байсан

Таван тивийн шилдэг тамирчид чуулсан “Парис-2024” зуны паралимпын олимпод Монгол Улсын далбаа мандаж, төрийн дуулал эгшиглэж байсан үе саяхан. 20 гаруйхан настай, хонгорхон зүстэй монгол охин тамирчин бүрийн мөрөөдөл болох олимпын наадмын оргилд нь хүрч монголын паралимпын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ.  Ингэснээр паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болж тав дахь медалийг эх орондоо авчирсан юм. Түүгээр Монголын ард түмэн бахархаж, омогшиж байв. Баруун хязгаарын жижигхэн зааланд  анх таеквондогийн спорттой танилцаж байсан тэр охин одоо эх орноороо овоглосон дэлхийн тамирчин болсон. Мөн таеквондогийн  спортоор түүчээлсэн түүний амжилтаас  дурдвал, 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медалийг хослуулж,  “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн билээ. Одоо тэрээр дараагийн олимпын наадамд амжилтаа бататгаж буухиагаа үргэлжлүүлэхээр өдөр бүрийнхээ бэлтгэлд шамдаж байна. Ийнхүү  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Төрийн хишигтэн” буландаа Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, шигшээ багийн тамирчин У.Сүрэнжавыг урьж ярилцсанаа хүргэе.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу? 

Дээд шүүх АН-ын даргаар О.Цогтгэрэлийг батламжилсан ч тэрээр нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь тун бүрхэг байна. Уг нь одоо О.Цогтгэрэл сөрөг хүчний даргын хувьд естой л асуудал бүхэн дээр “асаж” намын гишүүдээ өөрийн гараар  хөдөлгөж өөрчлөлт шинэчлэлүүдийг зурж байх учиртай. Үе үеийн АН-ын дарга нар ч тийм л эрч хүчтэй алхмуудыг хийж тэр хэрээрээ ад үзэгдэж нөгөө талдаа хүлээн зөвшөөрөгдөж байв. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Т.Доржханд улс төрөөс явбал  Монгол Улс сүйрнэ гэв үү?!

Улстөрч хүний шалгуур юу байдаг гээч... Хэрэв улс төрд орж ийм нэр зүүсэн бол амаа хянаж чанга байлгах, ажлаа сайн хийх хоёрын жин панг тааруулж байх хэрэгтэй гэдэг. Ам нь ажлаасаа илүү гарч болохгүй, нийлэх ёстой гэсэн үг. Учир нь сонгууль хугацаа богино, сонгогдоод л маргааш нь шахам дүнгээ тавиулах болдог. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.