Ч.ХАЖИД

Иргэн Н.Оюунчимэг Ю.Алтангэрэлд холбогдох газар өмчлөлийн маргааны талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Шүүхийн шийдвэр гарчихсан байхад манай хашаа, байшинг нураагаад хаячихсан. Хүн бүрт хууль үйлчлэх ёстой байтал н. Алтангэрэл гэдэг хүнд хууль үйлчилдэггүй юм бэ. Юрагийн Колед 700 м.кв-тыг өмчлүүлэхээр 2024 оны нэгдүгээр сард хотын даргад хүсэлтээ өгсөн ч одоог хүртэл өмчлүүлээгүй байгаа юм. Гэтэл Алтангэрэл “би өмчлөх зүйлээ өмчилсөн” гээд манай гэрийг буулгана гэж байгаа юм. 
Ю. Алтангэрэл шүүх хурлын үеэр “Миний ах дүүс нэгдүгээр хороололд байсан гурван өрөө байрыг зарж, надаас бусад нь мөнгө авсан. Тиймээс би энэ газрыг авч байгаа” гэж ярьсан. Энэ хүний ярьж байгаа бүгд худлаа. 
Тиймээс Ерөнхий сайд, авлигын эсрэг тэмцэгчдээс туслалцаа гуйж байна. Яагаад Захиргааны хэргийн шүүгчид 182м.кв-тын эзэмшлийг хүчингүй болгочихоод байхад хэрэгсэхгүй болгоод байгаа юм. 
Мөн Ю.Коляд 700м.кв-т газар өмчлүүлнэ гээд шийдчихсэн байхад Ю.Алтангэрэл ах дүүсээ дарамталж, энэ газрыг авах гээд байгаа юм бэ. Ю.Алтангэрэлийн өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг түтгэлзүүлж өгнө үү. Энэ хүн хууль хяналтынханд авлига өгч ажлаа бүтээж байна” гэв.

Эх сурвалж: zms.mn