Ад үзэгдсэн ч албандаа үлдсэн дэд сайд нар

Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “... сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу Г.Занданшатарын Засгийн газар 16 дэд сайдыг томилсон. Гэвч дэд сайд нар томилогдсон цагаасаа “ад” үзэгдэж, Засгийн газрын “хувь заяа”-г шийдэх хэмжээнд хүртэл яригдаж байв. Одоо ч “ад” үзэгдсэн хэвээр байгаа бөгөөд дэд сайд нарын томилгоотой холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах АН-ын дарга О.Цогтгэрэлийн бичигт 32 гишүүн гарын үсэг зурсан байна. Улмаар огцруулах асуудлыг хаврын чуулганы эхэнд өргөн барина гэж О.Цогтгэрэл дарга өчигдөр мэдэгдэв. Хамгийн гол нь Төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилсон нь асуудал дагуулсан. Учир нь хяналтын болон бүтээмжийн менежерүүдийн олонх нь АН-аас томилогдоод байв. Ад үзэгдсэн ч албандаа үлдсэн дэд сайд нарыг “Хэн нь хэн бэ” буландаа онцолж байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
“Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн”-ийг орон даяар эхлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдлээ

Өчигдөр Төрийн ордонд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий 21 аймгийн Засаг дарга, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарын нэгдсэн уулзалт болж өнгөрлөө.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Х.Цэрэннадмид: Ээжтэйгээ жарныг хамт туулсан би азтай хүн

“Ижий бурхад”-ын энэ удаагийн зочноор шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг тосч Хүний гавьяат эмч гэх хүндтэй цолны эзэн болсон дотор, уламжлалтын тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Хүрлээгийн Цэрэннадмидыг урилаа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу