Б.НАНДИН
АНУ-ын Төрийн департамент 75 оронд Цагаачлалын бус виз олгохыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна. Манай улс энэхүү 75 орны жагсаалтад багтсан. Гэхдээ цагаачлалын виз гэдэг бол тухайн улсад албан ёсоор цагаачлах хүсэлтэй иргэдэд олгодог визний төрөл бөгөөд оюутны болон аяллын визүүд нь цагаачлалын бус визний ангилалд багтдаг. Тийм учраас манайхны түгээмэл мэдүүлдэг аяллын болон бизнесийн, оюутны суралцах виз олголт хэвийн гэж ойлгож болно. АНУ-ын ЭСЯ-ны албан ёсны цахим хуудаст “Олон үндэстний цагаачлалын визийн олголтыг түр хугацаагаар зогсоосон. Үндэсний болон бүх нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд АНУ-ын Засгийн газар шаардлагатай цаг хугацааг зарцуулан зохих арга хэмжээг авах болно. Одоогоор Олон үндэстний цагаачлалын визийн 2027 оны ээлжит хөтөлбөртэй холбоотой шинэ мэдээлэл гараагүй байна” гэсэн мэдээлэл оруулсан байна. Өөрөөр хэлбэл, цагаачлалын визний нэг төрөл болох ногоон картны сугалаа хожоод АНУ-ыг зорихоор виз мэдүүлэх хүмүүст илүү хамаатай юм.
Трампын Засгийн газрын Цагаачлалын виз олголтыг түр хязгаарласан 75 орны жагсаалт
Афганистан
Албани
Алжир
Антигуа ба Барбуда
Армени
Азербайжан
Багамын арлууд
Бангладеш
Барбадос
Беларусь
Белиз
Бутан
Босни Херцеговина
Бразил
Мьянмар
Камбож
Камерун
Кабо-Верде
Колумб
Кот-д’Ивуар
Куба
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
Доминика
Египет
Эритрей
Этиоп
Фижи
Гамби
Гүрж
Гана
Гренада
Гватемал
Гвиней
Гаити
Иран
Ирак
Ямайка
Йордан
Казахстан
Косово
Кувейт
Киргизстан
Лаос
Ливан
Либери
Ливи
Хойд Македон
Молдова
Монгол Улс
Монтенегро
Марокко
Непал
Никарагуа
Нигери
Пакистан
Бүгд Найрамдах Конго Улс
Орос
Руанда
Сент-Китс ба Невис
Сент-Люсиа
Сент-Винсент ба Гренадинууд
Сенегал
Сьерра-Леоне
Сомали
Өмнөд Судан
Судан
Сири
Танзани
Тайланд
Того
Тунис
Уганда
Уругвай
Узбекистан
Йемен
Эх сурвалж: zms.mn