З.БАТЦЭЦЭГ
Дэлхий даяар хиймэл оюун ухааны хөгжлөөс шалтгаалан ажлаас халах, чөлөөлөх тохиолдлууд ихээхэн гарч байсан ч компаниуд халсан ажилчдаа эргүүлэн ажилд авах нь эрс нэмэгджээ. Одоогоор энэ тоо 5.3 хувьд хүрсэн бөгөөд ажил олгогчдын талаас илүү хувь нь хиймэл оюун ухааны улмаас ажилчдаа яаран халсандаа харамсаж байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлэх болжээ. Тиймээс хиймэл оюун ухаанаас учирсан асуудлыг сөрөн гарахын тулд тэд дахин ажилчдаа яаралтай эргүүлэн авахаас өөр аргагүйд хүрч байна. Энэ талаар Lenta.ru мэдээлснийг хүргэж байна.
Ажлаас халагдсан ажилтнуудыг бөөнөөр нь эргүүлэн ажилд авч байна
Дэлхий даяар 142 компанийн 2.4 сая ажилчдын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийсний дараа Visier-ийн судлаачид “Ажилчдаа яаран халсан менежерүүд тэднийг эргүүлэн авах болсон нь шинэ технологи ямар үр дагавар авчрахыг урьдчилан сайн тооцоолж чадаагүйг харуулж байна. Байгууллагуудын 95 хувь нь хиймэл оюун ухаанд оруулсан хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг олж харахгүй байна гэсэн MIT-ийн сүүлийн дүгнэлттэй санал нэг байна" гэжээ.
Ажил олгогчдын 57 хувь нь ажиллах хүчээ хиймэл оюун ухаанаар сольсноос үүдсэн хямралыг шийдвэрлэхийн тулд ажиллах хүчээ чимээгүйхэн нэмэгдүүлэх болно гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Форрестерийн мэдээллээс харахад компаниудын дөнгөж 10 хувь нь ажилчдаа эргүүлэн авахаас татгалзаж буй юм.
Гэхдээ "машины бослого" амжилттай дарагдсаныг тэмдэглэхэд эрт байна. Ижил байгууллагын тайланд хиймэл оюун ухаанаас татгалзахын зэрэгцээ гадаадаас хямд ажиллах хүчээр орлуулах өөр арга зам нэгэнт бий болжээ. Хүний нөөцийн салбарт энэ нь ихээхэн нэмэгдэх хандлагатай байна.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.1.15 № 15 (7751) дугаарыг захиалан уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn