Ж.Нарантуяа: Үндсэн хууль "Амьд" байх ёстой

Туурга тусгаар Монгол Улсын иргэн бүрийн чандлан сахиж явах ёстой үүрэг хариуцлага, эрх, эрх чөлөө Үндсэн хуулийн үг, өгүүлбэр бүрд шингэсэн байдаг. Ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ түүхэн өдрийг угтаж “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор Улсын Бага Хурлын зөвлөх, УИХ-ын Тамгын газрын Нэгдүгээр орлогч дарга асан, гавьяат хуульч Ж.Нарантуяаг урьж, уншигчтайгаа уулзуулж байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
"Гэрлийн хурд"-аар өсөх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд хэн хяналт тавих вэ

Сүүлийн саруудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөж, иргэдийн өдөр тутмын амьдралд бодит дарамт учруулах боллоо. Хүнс, ахуйн хэрэглээний гол нэрийн бараануудын үнэ богино хугацаанд огцом нэмэгдсэн нь өрхийн санхүүд шууд нөлөөлж, иргэдийн худалдан авах чадвар буурахад хүргэж байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

УИХ-д суудалтай таван намын тухайд тун чухал 2026 он эхлээд 10 гаруйхан хонож байна. Учир нь, тэд ирэх 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг базаах ёстой. Энэ сонгуульд анх удаа улс төрийн таван намын нэр дэвшигч өрсөлдөнө. Ерөнхийлөгчийн 1993 оноос хойших сонгуулиудад гурваас дээш нэр дэвшигч өрсөлдөж байгаагүй юм. Тэр утгаараа, энэ сонгуулийн дүнг эртнээс “багцлах” болон багцаалахад хэцүү гэсэн үг.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
