Б.НАНДИН
АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод албаны ажилтан 37 настай эмэгтэйг автомашин дотор нь буудан хөнөөсөн талаар албаныхан мэдээллээ. Энэ нь Ерөнхийлөгч Трампын засаг захиргаанаас цагаачдын эсрэг улс даяар явуулж буй арга хэмжээтэй холбоотой сүүлийн үед гарсан дуулиантай тохиолдлын нэг болж байна.
Миннеаполис хотын дарга Jacob Frey Трампын засаг захиргааны зүгээс “албан хаагч өөрийгөө хамгаалж буудсан” гэх тайлбарыг эрс няцааж, буудлагын бичлэг уг тайлбартай огт нийцэхгүй гэж мэдэгджээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Тэд үүнийг өөрийгөө хамгаалсан үйлдэл гэж тайлбарлах гэж байна. Би бичлэгийг өөрийн нүдээр үзсэн. Энэ тайлбар үндэслэлгүй” хэмээн хэлсэн байна. Jacob Frey хотод эмх замбараагүй байдал үүсгэсэнд Hолбооны цагаачлалын албаныхныг буруутгаж, нэн даруй хотыг орхихыг шаардаж, иргэдэд тайван амгалан байхыг уриалжээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Ваншигтон болон Винесота мужуудад Ардчилсан намын зарим удирдагчид ICE-ийн ажиллагааг шаардлагагүй нөхцөлд гэмгүй иргэдийг өдөөн хатгасан үйлдэл болж байна хэмээн шүүмжилсэн байна.
Машиндаа амиа алдсан эмэгтэйн нэрийг Rene Nicol Good гэдэг байсныг албаныхан тодорхой болгожээ. “Тэр өглөө хөршүүддээ туслахаар явж байсан ч өнөөдөр холбооны засгийн газрын гарт амиа алдлаа” хэмээн мэдэгдсэн байна. Хэрэг болсон орой тухайн газарт олон мянган хүн цугларч, лаа асаан эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн зарим жагсагчид зэвсэглэсэн холбооны албаныхантай тулгарчээ. Трампын бодлогыг эсэргүүцэгчид АНУ-ын хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалж эхэлжээ. Харин АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны сайд Kristi Noem ICE-ийн ажилтнууд цасанд суусан автомашинд туслахаар очих үед “эмх замбараагүй бүлэг” дарамталсан гэж тайлбарласан байна. Тэрээр “тухайн эмэгтэй өдөржин албаныхныг дагаж, тэдний машиныг хааж, замаас холдох тушаалыг биелүүлээгүй” гэжээ.
Эх сурвалж: zms.mn