Тогтож унших нь тархины аврал

“Сонин уншдаг хүн одоо байдаг юм уу?” гэдэг сонин асуултыг өдөр тутмын сонинд ажилладаг сэтгүүлчид хааяа сонсох нь бий. Бизнесийн уулзалт, энд тэндхийн нэтворкингийн арга хэмжээнд нэрийн хуудсаа өгөхөд “Одоо сонин гардаг хэвээрээ юм уу” гэж зарим нь гайхна, зарим нь “Одоо болтол сонин гарч байна гэдэг ямар гоё юм бэ” гэж урмын үг хэлнэ. Эдгээр риакшнуудын аль, аль нь сонин одоо ч хэвлэгдсээр, уншигдсаар байгаа нь гайхмаар зүйл мэт бодолтойг илтгэнэ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Чацуутнууд: Б.ЭНХТАМИР VS DAVID POPOVICI
Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалаад тэс өөр. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа ОУХМ Б.Энхтамир болон Румын улсын тамирчин David Popovici нарыг онцолж байна. Тэд хоёулаа 2004 онд төрсөн.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо. “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж, Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.
Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ. Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
