Гурван эмэгтэй тутмын нэг нь цахим хүчирхийлэлд өртөж байна

Сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээ, цахим орчинд технологи ашиглан хүний нэр төрд халдах буюу гүтгэх, доромжлох, өдөөн хатгах, ялгаварлан гадуурхах, үзэн ядсан бичвэр нийтлэх, мөрдөж мөшгөх, садар самуун зураг бичлэг илгээх, дарамтлах, дээрэлхэх, урхидах зэрэг үйлдлүүд түгээмэл гарсаар байна. Тэгвэл энэ төрлийн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн болон хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх тогтолцоо ямар байгааг хөндлөө.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон

Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл медалийн төлөөх агшин байв. Цаг дуусах мөчид барилдааны онцлог болох  хурд,  хүч, тэсрэлтийг үзүүлэв. Тамирчны ялалт гэдэг минут, секундээр хэмжигддэг үнэ цэнтэй зүйл юм гэдгийг ч тэрээр харуулж чадлаа. Үнэхээр өрсөлдөгчөө, барилдаанаа тун гярхай мэдэрч чадсан нь эх орондоо хүрэл медаль авчирсан агшин байлаа. Энэ барилдааны эзэн бол “уран” барилдаант гэгддэг жүдоч О.Уранбаяр. Ийнхүү 2025 оны сүүлийн цуврал болох Токио Их дуулгаас Монголын шигшээ баг нэг хүрэл медальтай улирлын тэмцээнээ дуусгасан юм. Эх орондоо дэлхийн медаль авчирсан О.Уранбаярыг  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урьж, ярилцлаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Ч.Мишээл: Б.Сарантуяа эгч 32 жилийн өмнөх өөрийгөө надаас харсан болов уу

Казахстан улсад зохион байгуулагдсан олон улсын “Silk Way Star” уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон дуучин Ч.Мишээл “Гран при” хүртэж, элэг нэгт зон олноо баярлуулаад байгаа билээ. Түүнчлэн Казахстан улсын ерөнхийлөгч К.Токаев түүний хөгжмийн салбарт гаргасан амжилт, улс орнуудын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн “Найрамдлын II зэргийн одон”-оор шагнасан юм. Энэ талаар дуучин Ч.Мишээл болон түүний багийнхан өчигдөр хэвлэлийн хурал хийсэн билээ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.