Д.АРИУН

АНУ аюулгүй байдлын шинэ стратегипаа Оросыг "шууд аюул заналхийлсэн" гэдэг  жагсаалтад оруулаагүй Кремль сайшааж байна. Түүнчлэн стратегийн тогтвортой байдлын талаар хамтран ажиллах боломж байгааг харуулж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлсэн байна.

"Бид үүнийг эерэг алхам гэж үзэж байна" гэж Песков ТАСС агентлагт өчигдөр өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. мэдэгдэв.

Дашрамд дурдахад, одоо АНУ болон Орос улс Украйны дайныг зогсоох талаар яриа хэлэлцээ өрнүүлж байгаа. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан 28 зүйлт бичиг баримттай холбоотойгоор арванхоёрдугаар сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн  тусгай элч Стив Виткофф тэргүүтэй төлөөлөгчид Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн. Хоёр улсын албаны хүмүүс хэлэлцээний талаар дүгнэхдээ цаашид үргэлжлүүлэн хэлэлцэж хийх маш их ажил байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн билээ.

Эх сурвалж: zms.mn