Б.Янжмаа: Дэмжих төвийн үйлчилгээнд байнгын асаргаатай 635 хүүхэд хамрагдаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Янжмаатай ярилцлаа. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

“Хүүхэд юм чинь” гэж хууль зөрчсөөр байх уу, ажил олгогчид оо

Монгол Улсад 50 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа бий. Уг судалгаанд хүүхдүүдийн талаас илүү нь аюултай, хортой нөхцөлд ажиллаж байгааг анхаарах шаардлагатай гэж дурджээ. (Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо). 
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар хэдхэн заалт бий. Гэвч үүнийг хэрэгжүүлдэггүй байгууллагууд байна. Хүүхдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учруулсан бодит жишээг дурдая. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Дөрвөн парламент дамнан яригдсан Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батална

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.  Хуулийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулав. УИХ-ын гишүүд дөрвөн парламент дамнан яригдсан Гэр бүлийн тухай хуулийг 126 гишүүнтэй парламент заавал батлах ёстой гэсэн юм. Мөн хуулийн төсөл дээр ажиллах УИХ-ын ажлын хэсгийг эрэгтэй гишүүнээр ахлуулах саналыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа гаргав.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.