Х.МОНГОЛХАТАН

 

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Янжмаатай ярилцлаа.

 

-Яамны зүгээс аймаг, нийслэлийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулж байгаа гэж сонслоо. Энэ талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юү?

-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Японы Хүүхдийг ивээх сангийн “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдэд дэмжлэг үзүүлэх” төслийнхөнтэй хоёр дахь жилдээ хамтарч ажиллаж байна. Зорилтот аймаг буюу Сэлэнгэ, Баянхонгор, нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дээрх төслийг хэрэгжүүлж буй.  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэж байна.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2025.12.3 № 227 (7724) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.