Д.Чинцогт: “News cafe” бол контент бүтээх, хөгжүүлэх орчин

Хэвлэл мэдээллийн салбарынхан, контент бүтээгчид, сэтгүүлзүйн мэргэжилтнүүд нэгэн дээвэр дор чөлөөтэй уулзан, хамтран ажиллаж, сайн туршлагаа солилцох шинэ орон зайг бүрдүүлсэн “News Café” үүдээ нээгээд удаагүй байна. Start-Up булангийн энэ удаагийн дугаарт “News cafe” студийг үүсгэн байгуулагч, график дизайнер Д.Чинцогтыг урьж ярилцав. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Механик эмч Б.Хулан

Засварчин хүн машины эвдрэл гэмтлийг олж тогтоон, засварлах нь эмчтэй адил. Тухайлбал, дотор эд ангиудыг нь оношилж, ямар асуудал гарсныг тодорхойлох нь рентгений эмч шиг, гэмтсэн эд ангийг нь сольж, сэлбэг тавьж, тос тосолгоо хийх нь мэс заслын эмч шиг, машинд дахин асуудал гаргахгүй урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг нь өрхийн эмчтэй адил үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн өвдвөл эмчид, машин гэмтвэл засварчинд ханддаг. Тэгвэл эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж буй засварын механик Б.Хуланг бид  энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа онцолж байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг. Түүний дотор, нийт экспортын орлогын 55 орчим хувь нь нүүрснийхээс бүрддэг. Ингэхээр нүүрс бол яахын аргагүй өнөө цагийн Монголын эдийн засаг болчихоод байгаа юм. Нүүрс нэгэнт эдийн засгийн ийм өндөр ач холбогдолтой учир түүний хайгуул, олборлолтоос эхлээд ачигдаад хил давах хүртэл нүүрсний хулгай хэмээх хар сүүдэр дагадаг. Хамгийн гол нь, нүүрсний хулгай гээч бол Монгол Улсад орох ёстой орлогын хулгай юм. Тэр утгаараа, уг хулгайг бүх шатанд нь таслахгүйгээр эдийн засаг асар их хэмжээний хохирол амссаар л байх болно.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.