Э.Дөлгөөн: Эрх ашигт биш үнэт зүйлд тулгуурлавал мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнийг бүтээж чадна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Spark Agency Mongolia” компанийн гүйцэтгэх  захирал, Монголын спортын сэтгэл судлаачдын холбооны ерөнхийлөгч  Э.Дөлгөөнийг урьж ярилцлаа. Тэрээр маркетинг, бүтээлч салбарт сүүлийн 12 жил  тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд “Netflix”-ийн “Physical Asia” шоуны Монгол талыг хариуцан ажилласан юм.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Гэрэл түгээсэн инженер О.Гэрэлээ

Хөвсгөлийн уужим тал, хөдөөгийн ахуйд өсөж, бүхнийг гэрэл дулаанаар хангах цахилгааны инженер болох хүсэл тээсэн сэргэлэн охин бол бидний нийтлэлийн гол дүр Монгол Улсын зөвлөх инженер, "Гэрэл төсөл" ХХК-ийн захирал О.Гэрэлээ. Нэр шигээ гэрэл түгээж, хөдөлмөрч зангаараа амьдралаа гийгүүлж, Монгол Улсын Эрчим хүчний салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүний амьдралын түүхээр аяласнаа энэ удаагийн “Амьдралын тойрог” булан­гаараа уншигч танд хүргэж байна. Манай нийтлэлийн баатар 1961 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд найман хүүхэдтэй айлын отгон охин болж мэндэлсэн. Түүний аав Олзвой нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын хүн. Харин түүний өвөөг Хайнзаннярав гэдэг бөгөөд тухайн үеийн Сайнноён Хан аймгийн Мэргэн гүний хошууны Жасын нярав байжээ. Тиймдээ ч нутгийнхан нь тэднийг “Дэрсээр дүүрэн дэрэн Хайнзангийнхан” хэмээн хочилдог аж. 

Харин ээж нь Ховд аймгийн уугуул хэдий ч мөн Хөвсгөл аймгийн Рашаант суманд гэр бүлээрээ нүүн ирж, үр тариа тарьцгаан аж төрснөөр тус суманд суурьшжээ. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

Засгийн газрын 2025 оны арваннэгдүгээр сарын 28-ны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болгосон. Хэд хэдэн компанийн асуудал яригдсан нэг нь “ДЦС IV” ТӨХК байв.
Тус компанитай холбоотойгоор “…“Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хяналт-шинжилгээ хийжээ. Тэр хүрээнд “ДЦС IV” ТӨХК -ийн нийт бараа материалын үлдэгдэл 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 37.4 тэрбум төгрөг байна. 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болсон нь илэрсэн. Тус станц зуух II, зуух IV-ийн их засварыг 2024 онд хийхдээ 1.1 тэрбум төгрөгөөр төсөвт өртгийг хэтрүүлсэн. 2024 онд 61.6 сая төгрөгийн бараа материал акталснаас 90 хувь буюу 55.3 сая төгрөг, 2025 онд акталсан 367.5 сая төгрөгийн бараа материалын 87.2 хувь буюу 320.3 сая төгрөгийн техникийн үзүүлэлт таараагүй, шаардлага хангахгүй болжээ. 

 Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.