Ч.Бямбаа

Гэрэл зургийг Л.Номингэрэл

“Баялагтаа эзэн монгол” ТББ-аас “СОР-17 цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газар байгуулах” тухай мэдээлэл хийлээ. “Баялагтаа эзэн монгол” ТББ-ын төлөөлөл хэлэхдээ “COP-17” дууссаны дараа Монгол Улсдаа маш том цэцэрлэгт хүрээлэнтэй болж үлдье гэж уриалж байна. Үндэсний их баяр наадмыг үзэхээр гаднын жуулчид ихээр ирдэг. Энэ үед Хүй долоо худагт “COP-17” нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байх, тэнд жуулчид цагийг таатай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлье хэмээн зорьж байгаа. Соёолонгийн тоосонд дарагдах гэж бид Хүй долоо худаг ордог.

Тэгвэл тэнд харагддаг халзан уулыг соёл амралтын хүрээлэн болгоё. Тухайн газрын хоосон хөндийд дугуйт тэшүүр болон цанын гүйлтийн замуудыг хийнэ. Мөн соёл амралтын хүрээлэнтэй болсноор олон улсын тэмцээн зохион байгуулах боломжтой. Нэгдүгээр хорооллын иргэд Баянзүрх дүүрэг рүү явж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж амардаг биш цааш давхиад Хүй долоо худаг ороод чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой болно” гэв.

Эх сурвалж: Zms.mn