Женевт болсон зөвлөлдөх уулзалтын дараа АНУ Украины энхийн төлөвлөгөөг Москвад танилцуулсан гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Түүний хэлснээр эдгээр нь АНУ-Украины зөвлөлдөх уулзалтыг харгалзан тохируулсан материалууд юм. "Үндсэн параметрүүдийг танилцуулсан бөгөөд ирэх долоо хоногт Москвад хэлэлцүүлэг болно гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч онцолсон" хэмээн ТАСС агентлаг мэдээлжээ. Өмнө нь Оросын төрийн тэргүүн Владимир Путин Америкийн төлөөлөгчид Украины асуудлаар зөвлөлдөхөөр ирэх долоо хоногт Москвад ирнэ гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл түүний хэвлэлийн төлөөлөгч Кремль АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Витковын Москвад ирэх яг товыг яаралтай зарлана гэсэн байна.