Б.Нандин
Хонгконгийн өндөр барилгын комплекст гал гарсны ул Тай По Дүүрэг дэх өндөр барилгуудад гарсан өргөн хэмжээний гал түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 94 болжээ. Мөн 76 иргэн хүнд хөнгөн түлэгдэж, олон зуун хүн түгжигдсэн хэвээр байна. Тухайн дүүрэг нь барууны кинонуудад олонтаа гардаг, шигүү баригдсан өндөр барилгуудын нэг бөгөөд нийт найман барилгын долоод нь гал авалцаж байна. Хонгконгийн удирдагчид галыг аюулгүй болгохоор ажиллаж байна, түймрийг удирдлагад бүрэн авч чадсан хэмээн лхагва гарагт мэдээлсэн байна.
Олон хүний амь насыг авсан энэхүү том хэмжээний гал юунаас болсныг шалгах ажиллагаа үргэлжилж байгааг мөн мэдээллээ. Урьдчилсан байдлаар тухайн барилгад засвар хийхээр ажиллаж байсан засвар хийж байсан хүмүүс гал алдсан байж болзошгүй хэмээн үзэж гурван компанийн удирдлага, ажилтнуудыг саатуулжээ. Ойролцоогоор 4600 орчим хүн амьдардаг тухайн комплекс галын аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангаагүй, олон хүний амь насыг аврах боломж байсан хэмээн иргэд эсэргүүцсэн хэвээр байна.
Эх сурвалж: Zms.mn