Б.ЖАВХЛАН

Гэрэл зургийг Б.Номингэрэл


Нийслэл өргөөг гамингаас чөлөөлөгдсөний 105 жилийн ой тохиож буй. Уг чөлөөлөлтөд онцгой үүрэг гүйцэтгэсэн Лувсанцэрэн Цэвээновын онол практикийн талаар Буриадын соёл өв уламжлалыг хөгжүүлэх сангаас мэдээлэл хийлээ.
Энэ талаар профессор С.Билэгсайхан “Аливаа улсын нийслэлийн харийн дарлалаас чөлөөлнө гэдэг маш том үйл явдал байдаг. Тэгвэл Лувсанцэрэн Цэвээнов нь Нийслэл өргөөр гамингаас чөлөөлөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Гэвч манай түүхэнд Барон Унгерны үйл явдын талаар тодорхой дурсдаггүй. Тусгасан ч тодорхой дурсдаггүй. Тиймээс Лувсанцэрэн гэж хүний 140 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгийн газар, Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний  хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль, 032 дугаар цэргийн анги, Буриадын соёлын өв уламжлалыг хөгжүүлэх сан, Нийслэлтэй хамтран маргааш Батлан хамгаалах их сургуулийн Сүбээдэй танхимд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэ хурал нь олон улсын хурал гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, хуралд Эрхүү мужийн Дүймийн орлогч даргын бие төлөөлөгч, Дэлхийн бүх буриадуудын холбооны гүйцэтгэх захирал, ОХУ-ын ШУА-ын Дорно дахины хүрээлэнгээс илтгэгч оролцох юм. Нийслэл хүрээг чөлөөлөхөд оролцсон 2600 орчим цэргийн 2000 гаруй нь Монгол цэргүүд байсан. 20.000 цэрэгтэй 2600 хүн байлдаж ялсан гэдэг бол цэргийн хувьд маш том маневр, тактик байсан. Үүнийг одоо л бид мэдэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, 105 жилийн өмнөх түүхээ бид буруу бичжээ. Тиймээс түүхэн баримт бичигт үндэслэн түүхээ үнэн, мөнөөр нь таниулахыг зорьж байна” гэсэн юм.  


ЛУВСАНЦЭРЭН ЦЭВЭЭНОВ-ын намтарыг хүргэж байна. 
Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд идэвхтэй оролцож, ХХ зууны эхэн үеийн Монгол Цэргийн түүхэнд нэр алдар нь мөнхрөн үлдсэн Лувсанцэрэн Цэвээнов Хаант Оросын харьяанд байсан Буриадын нутагт 1885 онд мэндэлжээ. Тэрбээр 1920 оны зун Барон Унгерн Монголд ирэхэд Богд хааны зарлигаар Түшээт хан аймгаас Лувсанцэвээн бэйс, Цэцэн хан аймгаас Дугар мээрэн нарын хэлмэрчээр Бэрээвэн хийд дээр тосон авч, гамингийн цэргийг устгах үйл хэрэгт идэвхтэй оролцжээ. 
Миний Өвөө Цевенов Лувсанцэрэнг Казачий полк-ын нэг төлөөлөгчийн хувьд онцлон бичмээр байна. 
Тэрбээр 1933 онд алуулсан. 
Оросын Цагаан хааны уе дамжсан офицер. “Саган сагда” гэдэг Буриадын казахуудын отрядад алба хашиж байсан.  Улаан армид Баатар Вангийн зөвлөснөөр очиж сэлэм суманг толгойлж явжээ. Тэрбээр 1919 онд одоогийн Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутгаар хил давж Хатанбаатар ван Магсаржавтай Хужирбуланд сургагч багшаар ажиллаж байгаад дараа нь Баатар Вантай хамт Барон Унгерны команданд орж Улаан хад, Чойрын тулаанд идэвхтэй тэмцэж явжээ. Вандановыг цаазлагдсаны дараа баруун зүгийн байлдаанд оролцсон. 


Партизан Мягмарын дурдатгалд: 
"Мягмар эзэнтэйгээ муудалцсаны улмаас хар гэрт хоригдох болоод оргон явж байтал Эрхүүгээс явж буй Оросын цэргийн дарга нартай тааралдахад Буриад Цевенов гэж хүнтэй уулзсан. Ийнхүү уулзсанаа яриад цаашид Ардын журамт цэрэгт элсэн орох, хаашаа явах, хэнтэй уулзах тухай түүнд Цевенов зөвлөсөн тухай" дурджээ. 


Ардын хувьсгалын партизан Лувсанцэрэн /үнэмлехийн дугаар Nº 65/ нь Хатанбаатар Магсаржавын шууд удирдлагын дор Барон Унгерныг угтах, Богд хааныг зуут зохион байгуулж Их хүрээнннс Манзуширын хийд рүү босгуулан авчирсан операцыг ерөнхийд нь удирдсан бөгөөд зуутын бага дэслэгч Туванов Цэрэндаш Жигмитовичээр ахлуулан шууд дайран, ар хударгаар нь Богд хааныг, хатантай нь жуузанд суулган Туул гол хүргэн цааш нь мориор Богд уулыг давуулжээ. Барон анх ирэхдээ 800 цэрэгтэй ирсэн боловч Гүн Галуутайд гурван сар болоход сайн дураар хүмүүс хүрээлэн нэгдэж Хүрээ рүү довтлоход 2600 болжээ. Чөлөөлөгдсөн Нийслэлд тэрээр дэг журам сахиулан, Өндөр хогийг цэвэрлэх санаачилгыг гарган Бароны тушаалаар цэвэрлүүлжээ. Өндөр хог нь одоогийн УИД-с зүүн тийш Сухбаатарын талбай хуртэл зайг эзэлж байв. Хүрээнд хоёр өндөр бий. Нэг нь Мигжиджанрайсаг, нөгөөх нь өндөр xor хэмээн хэлэлцдэг байж. Баатар ван Дилав хутагт болон бусад дээдсүүд Цагаантан цаашид явцгүй тул Улаантан нь бодитой ялна гэж дүгнэцгээжээ. Хиагтыг чөлөөлөхөд Ардын журамт цэргийн бүрэлдэхүүнд Казачий полкын командлагчийн нэг, удам дамжсан офицерын хувьд тэрээр тодорхой үүрэг гүйцэтгэжээ. Унаган орос хэлтэй, Хатанбаатар Ван Магсаржавын шадар хүний хувьд Монголын талаас идэвхтэй байр суурь эзэлж Зөвлөлтийн талтай хэлэлцээр хийхэд нөлөөлсөн нь дамжиггүй. Лувсанцэрэн нь 1921 онд Цэргийн бага даргын сургуулийг үүсгэн байгуулалцаж, анхны сургагч багш болжээ. 


Хошууч генерал Эрэндоо "Лувсанцэрэн бол бидэнд морин цэргийн тактикийн сургууль заадаг, цэргийн хэргийн сайн мэргэжилтэй багш байсан юм" гэж дурсжээ. Мөн тус сургуульд пулемётын багшаар ажиллаж байсан Ардын журамт цэргийн партизан Анандын Мягмар гуай ийм дурсамж бас үлдээжээ. Хатанбаатар Ван Магсаржавыг Цэргийн яамны тэргүүн дэд сайд байхад нь, дараа нь Цэргийн яамны жинхэнэ сайд болоход нь орчуулагч-зөвлөхөөр ажиллаж Баатар Ванг нас барахад нь Монголын Хувьсгалт Ардын Цэргийн армийн улс төрийн газрын дарга, комиссараар 1933 он хүртэл Комминтерний төлөөлөгчөөр 1921 онд түр ажилласан тухай мэдээ олж уншсан. Цевенов Лувсанцэрэн нь Ардын цэргийн анхны дүрмийг боловсруулалцаж армийн амьдралд хэрэгжүүлэгсэдийн нэг байв. Мөн хотын комендантын дүрмийг боловсруулжээ. Тэрбээр Ёслолын албыг санаачлан үүсгэн байгуулсан эрхэм хүмүүн билээ. Энэ хүний хөрөг нь Зэвсэгт хүчний 032-р ангид үүсгэн байгуулагчийн хувьд хүндэтгэлтэй тавигджээ. 


Улаанбаатар хотын комендантын албыг 1924-1926 онуудад хашжээ. 1926 оны долдугаар сарын 17-ны өдөр түүнийг дарга нарыг хариуцсан Жанжин штабын орлогчоор томилсон байна. Цэргийн түүхийн музейн үзмэрт Монгол Улсад дагаар орох өргөдөл, гар буу, партизаны унэмлэх нь бий. Цэргийн яамны тэргүүн дэд сайд, сайдын зөвлөх байсны хувьд Шинэ тулгар улсын Зэвсэгт хүчнийг шинээр зохион байгуулах, зэвсэг техникээр хангах, бие бүрэлдэхүүний цэрэгжилт, байлдааны бэлэн байдлыг хангах, мөн Зөвлөлтийн Улаан армитай болон Зөлөлтийн БХЯ-тай хийсэн гэрээ хэлэлцээрт идэвхтэй оролцсон зайлшгүй бөгөөд цаашид судлах шаардлагатай. 

Эх сурвалж: zms.mn