Төв Азийн хэвлэл мэдээллийнхэн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

Төв Азийн хэвлэл мэдээллийн форум энэ сарын 13-14-ний өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо боллоо. Энэ удаагийн форумд Монгол Улсаас болон Төв Азийн таван улсын нийт 150 гаруй төлөөлөгч оролцлоо. 
Төв Азийн хэвлэл мэдээллийн форум нь бүс нутгийн хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн чанар, технологийн сорилтыг хэлэлцсэн нь энэ арга хэмжээний цар хүрээг илтгэж байна. Форумыг OSCE /Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага/-ийн “Хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгчийн алба” зохион байгуулсан юм. Бага хурлыг нээж Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч, Элчин сайд Ян Браату хэлсэн үгэндээ “Энэхүү  форумд Монгол Улс оролцож байгаад баяртай байна" хэмээн онцолсон юм. https://www.zms.mn/a/102908

 

Монгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан  бахархалт багш, шавь

Уламжлалт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард Солонгос улсад зохион байгуулагдаж, 32 орны 600 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос уламжлалт харвааны улсын мэргэн Б.Ганзориг цэц мэргэнээ сорьж дэлхийн аварга болсон юм. Тэрээр 30, 70 метрт түрүүлж, хос алтан медаль хүртэхийн сацуу нийлбэр дүнгээрээ Гранпри хүртэж, ОУХМ цолны болзол хангалаа. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Б.Ганзориг болон түүний багш ОУХМ Д.Эрдэнэзуу нарыг урилаа. Багш  Д.Эрдэнэзуу нь 2001 оноос үндэсний сурын харваагаар хичээллэсэн аймгийн мэргэн билээ. Тэрээр нум, сум урлахын зэрэгцээ Баянгол дүүргийн “Их богдын оргилууд” клубийн ахлагч, багш, дасгалжуулагчаар ажиллаж байна. https://www.zms.mn/a/102909

 

АН-ын дарга О.Цогтгэрэлээс МАН-ын дарга Н.Учралд анхны “бэлэг”-ээ илгээв үү?

Багцаа баримжаа харвал, өнгөрсөн хавраас эхлээд Монголын улс төрд үргэлжилж буй үл ойлголцлыг дан ганц МАН-тай холбож ярьсаар, дүгнэсээр ирсэн. Тодруулбал, “...Эрх баригч МАН-ын дарга хэн болох вэ” гэдэг нь асуудал дагуулж намынх нь улс төрөөс халиад төрийг бужигнуулаад авсан. Харин өчигдрөөс “...Энэ бүхэн дан ганц МАН-ынхны бужигнаан биш байж” гэдэг нь харагдаад эхэллээ. АН ч үүнд өндөр хэмжээний ашиг сонирхолтойгоор оролцож ирсэн байж мэдэхээр байна. Тодруулбал, МАН дөнгөж даргатай болж, шинээр сонгогдсон Н.Учрал тамгаа аваад ганц бүтэн өдөр өнгөрөв үү, үгүй юу УИХ дахь АН-ын бүлгээс түүнд чиглэн зориулсан шийдвэр гаргалаа. АН-ынхан “...Улс төрийн намын дарга УИХ-ын дарга байж болохгүй” гэсэн хуулийн төслийг санаачилжээ.
Энэ тухайд АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “…Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Агуулгын хувьд УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай буюу УИХ-ын дарга тухайн намынхаа гишүүнээс түдгэлздэг байх тухай олон улсын парламентын жишгийн хүрээнд хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг асуудлыг хэлэлцлээ. “…АН хамтарсан Засгийн газарт орохгүй” гэдэг байр сууриа би удаа дараа илэрхийлж байсан. “…Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдэг олон улсын жишгийг дагая” гэж байгаа нь ч үүнтэй адилхан. Хуулийн төсөл дээр хоёр утга бий. Парламентын дарга намын дарга төдий бус намын гишүүн биш байх асуудлыг ч мөн тусгасан” гэв. https://www.polit.mn/a/108616