Л.Балчинлувсан: Монголд бодлого, стратеги биш,  шат шатанд зарчим дутагдаж байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор ЭЗХЯ-ны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсанг урьж, ярилцлаа. Төрийн бодлого, бизнесийн орчны шинэчлэл, системийн сэтгэлгээний нэгдэл дээр суурилсан түүний итгэл үнэмшил нэг зүйлд төвлөрдөг. Тэр нь “Зарчмын дагуу ажиллах нь хөгжлийн магадгүй хамгийн энгийн хэр нь чухал алхам” гэж үздэг. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо

МАН-ын дарга Н.Учрал 1987 онд төрсөн. 2003 онд Их Засаг лицей сургуулийг төгсөж, улмаар Их Засаг Олон Улсын Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн.  Дараа нь Британи дахь Лимкоквин Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.  2012 онд МУБИС-д түүхийн ухааны магистр, 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институтэд  Түүхийн ухааны доктор болжээ. “Тимон” гэх уран бүтээлийн нэртэй.  Хип хоп урсгалаар дуулж, дуу зохиодог, уран зохиолд ч дуртай нэгэн.  Багаасаа шүлэг зохиол бичиж, хэд хэдэн шүлгийн ном хэвлүүлсэн байдаг. Түүний аав Ням-Осор нь “Их Засаг” Олон Улсын Их Сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг.  Н.Учрал ч аавынхаа сургуулийг түүчээлж,  “Royal International University”-г үүсгэн байгуулжээ. Н.Учрал 2009 онд МАН-д элссэн. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Д.Батгэрэлийн бүтээсэн кино ертөнц

 

1966 он. Ц.Цэрэндорж найруулагч, багш Б.Дэмбэрэлийг дагаж “ Цэргийн хүү” киноны засвар дээр ажилласан. 1967 он “Төөрсөөр төрөлдөө” кинонд багш Б.Дэмбэрэлтэйгээ ажиллаж байсан.... хэмээн бичиж, нямбай гэгч хадгалсан дэвтэрт  ажилласан уран бүтээлээ он сартай нь ийнхүү бичжээ. Дэвтрийн хуудсыг эргүүлэн харвал  “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”,  “Говийн зэрэглээ”, “Моторын дуу” зэрэг  монгол түмний үзэх дуртай олон киног жагсаан бичсэн байв. Энэ хүн бол “Монгол кино үйлдвэр”-т монтажчин одоогоор бол эвлүүлгийн найруулагчаар ажиллаж олон сайхан уран бүтээлээр үзэгчдийн сонор мэлмийг мялааж яваа соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батгэрэл юм. Ерөөс түүний амьдралаас кино урлаг тэр тусмаа “Монгол кино үйлдвэр” хэмээх том айлыг ялгаж салгахын аргагүй орон зай ажээ. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.