Ц.Түмэнбаяр: Бидний хэрэглэж буй хоёр төрлийн түлш угаартах эрсдэл өндөртэй байна

-Монголчууд гал алдаж байсан түүхгүй. Өнгөрсөн аравдугаар сард түүхэндээ анх удаа гал алдлаа. Учир нь эрх баригчид Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор 2019-2024 оны өвлийг дуустал “Сайжруулсан шахмал түлш” хэмээх түлшийг өөрсдөө үйлдвэрлэж, түүнийгээ түллээ. Ингээд 2024 оноос “Тавантолгой” ХК-ийн менежментийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт шилжүүлж, удирдлага зохион байгуулалтыг нь өөрчлөөд, таван жил үйлдвэрлэсэн шахмал түлшний үйлдвэрлэлээ зогсоож, Хятадаас хагас коксон түлш авах шийдвэрт хүрсэн. Удалгүй тендер зарлаж, Хятадын нэр бүхий компани шалгарч, 306 мянган тонн хагас коксон түлш нийлүүлэхээр болсон. Хуваарийн дагуу есдүгээр сард 40 мянган тонн, аравдугаар сард 60 мянган тонныг нийлүүлэх байсан ч ямар нэг шалтгааны улмаас одоогийн байдлаар 30 хувиа л нийлүүлээд байна. Уг нь өдийд 100 мянган тонн нүүрс орж ирсэн байх ёстой. Гэтэл 30 мянган тонн түлш ирээд байгаа бөгөөд түүнийгээ гэр хорооллынхонд хязгаартай олгосны улмаас зарим айлууд гал алдлаа. Тухайлбал, долоо хоногт долоон шуудай нүүрс өгөх ёстой байсан ч дөрвийг өгч, нэг хашааны хоёр айлын нэгд нь өгөх зэргээр түлшний хомсдол үүсгэж иргэдийг хохироож байна. https://www.zms.mn/a/102885
Музейн алтан сан хөмрөг дахь ховор үзмэр, олдворууд
Дэлгэсэн тэрлэг шиг уудам Монгол орныхоо баруун хязгаарт орших, Мөнххайрхан, Хөхсэрх, Баатар хайрхан, Мянган Угалзат зэрэг алтайн сүрлэг уулсаар хүрээлүүлсэн, үзэсгэлэнт байгалийн хослол бүхий олон угсаатны өлгий нутаг бол Ховд аймаг билээ. Тэр ч утгаараа түүхийн дахин давтагдашгүй ховор олдворууд ч энэ л нутгаас гаралтай байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаа Ховд аймгийн музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй ховор, үзмэр, олдворуудын талаар танилцуулж байна. https://www.zms.mn/a/102888
Хөгжлийн банкинд улс төрийн томилгоо хийхгүй, гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт, гишүүдийн 53.2 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилж тогтоол баталсан бол УИХ-ын даргын үүргийн гүйцэтгэх тогтоол мөн баталсан. Улмаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах үүргийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шилжүүллээ. https://www.polit.mn/a/108601
