Ц.Оюунгэрэл: Харанхуй шийдвэрийн харгайгаар Улаанбаатар усгүй болох эрсдэл ойрхон байна

-Би нийслэлийн иргэн. Тиймээс нийслэлийн оршин суугчдын ундны усны эх ундарга дээр Үндэсний их театр байгуулах гэж байгаа шийдвэрийг эсэргүүцсэн. Нийслэлийн иргэд, энэ хүрээлэнгийн газрын доорх усны ундаргаас эх авсан усаар ундаалдаг. Тиймээс амьд явах эрхийн нэг үндэс болсон уух усны асуудал хөндөгдөж байгаад сэтгэл зовниж байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр усны эх ундаргын талаас нь тайлбарлавал, бусад улсын ихэнх хот хүн амынхаа ундны усыг хиймэл нуураас мөн гүний худгаас ундаалдаг. https://www.zms.mn/a/102871

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын дэлгэсэн гурван баримт

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр мэдээлэл хийж, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах "Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатар нартай холбоотой баримтуудыг дэлгэлээ. Тэрээр " Миний бие 2025 оны есдүгээр сарын 25-ны өдөр NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүний ах Б.Баатар нартай холбогдох тодорхой  асуудлын талаар мэдээлэл хийсэн. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу мессеж илгээх гэж байгаад өөр хүн рүү андуурч явуулсан. https://www.polit.mn/a/108592

 

МАН-ын дарга хэн болох вэ?

УИХ-ын 2024 оны сонгуулиар олонх болсон МАН-ынхан дотроо зөрчилтэй нэлээд удлаа. Учир нь 2025 оны есдүгээр сарын 28-нд болсон МАН-ын Бага хурал дээр тус намын даргад УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нэр дэвшиж өрсөлдсөн нь асуудлын эхийг тавьсан. 
Тодруулбал, өнгөрсөн зуны зургадугаар сард Ерөнхий сайд болсон Г.Занданшатар нэрээ дэвшүүлсэн. Түүнтэй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөхөөр гарч ирсэн. Асуудал ингээд эхэлсэн байдан. 
Явсаар тус Бага хурлаар болсон сонгуулийн дүн улс төрийн хувьд “унаж”, шүүх хүчингүй болгосон. 
Улмаар, маргааш эхлэх МАН-ын Их хурлаар намын даргыг сонгохоор болсон. 
Харин Бага хурал дээрээ МАН-ын даргад өрсөлдсөн Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан хоёр Их хурал дээрээ нэр дэвшихгүй нь. Ерөнхий сайд Г.Занданшатар “…Намын даргад өрсөлдөхгүй” хэмээн уржигдар мэдэгдэл хийв.  https://www.polit.mn/a/108590