Хос мэргэжилтэй эрдэмтэн Т.Дорждагва

Философи нь хорвоо ертөнц ба нийгмийн мөн чанар, түүнчлэн хүний амьдралын утга учрыг эцэслэн тунгааж, түгээмэл чанартай тайлбарыг хайдаг ухаан юм. Философийг өдгөөгөөс 2500 гаруй жилийн өмнө дэлхийн өнцөг булан бүрд ойролцоо хугацаанд үүссэн гэж үздэг бөгөөд Пифагор, Сократ, Платон, Аристотель зэрэг сэтгэгчид философийг системтэй судлан боловсруулж, бусдад зааж эхэлжээ. Ингэхдээ философийг амьдралын ухаан гэж үздэг байв. Харин дундад зууны үед шашны сургалтын хүрээнд заадаг байсан философийг XVI-XVIII зууны Сэргэн мандалтын үеэс эхлэн Европын их сургуулиудад философийг бие даасан ухаан болж, оюутнуудад ерөнхий боловсролын үндэс хэлбэрээр заадаг байсан. Ийнхүү XIX-XX зууны үеэс мэргэжлийн философичдыг бэлтгэж эхэлсэн байдаг. https://www.zms.mn/a/102842

 

 

Н.Ундрах: Иргэд улсын төсвийнхөө “өмгөөлөгч” байх нь чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад “Төсвийн толь” номын зохиогч, эдийн засагч, санхүүч Н.Ундрахыг урьж, ярилцлаа. https://www.zms.mn/a/102843

 

Ухаахудаг байгалийн баялаг уу, бизнесийн бүтээл үү?

 

Уг нь, УИХ-аас 2007 онд баталсан 27 дугаар тогтоолоор стратегийн 15 ордыг зарласан. Үлмаар, Үндсэн хуульд 2019 онд, Ашигт малтмалын тухай хуульд 2009, 2015, 2024 онуудад нэмэлт өөрчлөлтүүд оруулж, Баялгийн сангийн хуулийг 2024 онд баталсан. 
Тэдгээр хуулийн зүйл, заалтаар стратегийн ордод ард түмэн хувь эзэмшиж, ашиг хүртэх тухай заасан.
Гэвч, төр үүнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадалгүй өнөөг хүрэв. https://www.polit.mn/a/108574