Нгуен Бао Ань аав ээжтэйгээ. Фото: VnExpress
К.АНУ
Вьетнамын Хо Ши Мин хотын нэгэн бага сургуулийн сурагч 10 настай охин англи хэлний төвд суралцаж, багш хөлсөлж байгаагүй ч анхны оролдлогоороо IELTS-ийн нийлбэр дүнгээр 8.5 оноо авчээ.
Наймдугаар сарын сүүлээр өгсөн шалгалтдаа бага сургуулийн сурагч Нгуен Бао Ань сонсох болон уншихад 9.0, ярихаар 8.5, бичихээр 8.0 оноо авчээ. IELTS-ийн статистик мэдээллээс үзэхэд Вьетнамд шалгалт өгдөг хүмүүсийн дундаж нас нь 16-22 байдаг ба тэдгээрээс нэг хувь орчим нь 8.5 буюу түүнээс дээш оноо авдаг байна.
Бао Ань хэлэхдээ "Англи хэл надад энгийн л санагддаг. Би төдөн оноо авна гэж ямар нэгэн зорилт тавиагүй. Би өөрийнхөө чадвар хаана байгааг харахыг л хүссэн" гэж хэвлэлд ярилцлага өгчээ.
Тэрээр тусгайлан судлах арга байхгүй, сургуульдаа ердийн англи хэлний хичээлээс гадна төрөлх багш нартайгаа долоо хоногт хоёр удаа нэмэлт хичээл хийдэг гэсэн байна.
Түүний ээж, 38 настай Танх Нхан хэлэхдээ, охиноо АНУ-д төрсөн, бага байхад нь гэр бүлийнхэн нь эх хэлээ мартахгүйн тулд гэртээ вьетнамаар ярьдаг байсан ч гэлээ охин нь хүүхэлдэйн кино, тв шоу нэвтрүүлгүүдээр дамжин англи хэлийг багаасаа төрөлх хэл шигээ сурсан гэж ярьсан байна. Харин охиноо гурван настай байхад Вьетнамд буцаж ирснийхээ дараа аав нь охиныхоо англи хэлийг мартуулахгүйн тулд түүнтэй англиар ярьдаг болжээ.
Эцэг эх нь түүнийг хэлний сургалтад явуулж, эсвэл тусгайлан багш хөлсөлж байгаагүй ба шалгалт эхлэхээс зургаан долоо хоногийн өмнө Ань аавынхаа удирдлаган дор IELTS-ийн форматтай танилцаж, дадлага хийсэн байна.
Ангийн ангийн багш нь “Энэ үр дүн зөвхөн түүний чадварыг илтгэж байна” гэсэн байна.
Охин жилийн өмнөөс герман, франц хэл сурч эхэлсэн бөгөөд шинжлэх ухааны хэд хэдэн онлайн сургалтад хамрагдсан байна. Түүний дараагийн зорилго “Tran Dai Nghia” авьяаслаг хүүхдүүдийн дунд сургуульд элсэх шалгалтаа амжилттай өгөх” гэжээ. "Тэнд олон авьяаслаг оюутнууд байдаг, англиар их ярьдаг болсон гэж сонссон. Тийм учраас би явмаар байна"гэж охин ярьсан байна.
Эх сурвалж: zms.mn