Да Нанг дахь ресторанд ороомог, шарсан булцуу, шарсан шорлог. Фото:VnExpress

 

К.АНУ

Вьетнам улс Тайланд, Малайз зэрэг бүс нутгийн хөршүүдээ гүйцэн түрүүлж, энэ жилийн Дэлхийн хоолны шагнал гардуулах ёслолд Азийн шилдэг хоолны газраар шалгарсан талаар VnExpress.com мэдээлжээ.

Итали улсад өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр болсон ёслолын арга хэмжээний үеэр Ханой хот "Азийн шинэ хөгжиж буй хоолны хот"-оор шалгарсан бол Капелла Ханой "Дэлхийн шилдэг өглөөний цайны газар"-аар шалгарсан байна.

Вьетнам улсын аялал жуулчлалын үндэсний газраас мэдээлснээр уламжлал, бүтээлч байдал нь хоорондоо уялдаа холбоотой байж, Азийн хамгийн уян хатан, өвөрмөц хоолны төвүүдийн нэг болох Вьетнамын нэр хүнд өсч байгааг нотолж байна гэсэн байна.

Дэлхийн хоолны шагнал гардуулах ёслолын захирал Рина ван Стаден хэлэхдээ "Манай ялагчид хоолны шилдэг чанарыг эрэлхийлэх, шинийг санаачлах, хил хязгаарыг даван туулах, зөвхөн хамгийн сайныг хүргэх нь юу гэсэн үг болохыг үнэхээр харуулж байна" гэж хэлснийг VnExpress.com иш татжээ.

Дэлхийн хоолны шагнал гардуулах ёслол нь 1993 онд аялал, аялал жуулчлалын салбарын шилдэг амжилтыг үнэлэх зорилгоор зохион байгуулагдаж байсан World Travel Awards-ын нэг салбар арга  хэмжээ юм.

Дэлхийд тэргүүлэгч хоолны брэндүүдийг бүтэн жилийн турш хайсны үр дүнд гардаг ба саналыг хоолны салбарын мэргэжилтнүүд болон олон нийтээс авч шилдгийг шалгаруулдаг байна.

Вьетнам хоол сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий даяар илүү алдартай болж, олон улсын тогооч нар болон нэр хүндтэй хоолны сэтгүүлээс магтаал хүртэж байгаа аж.

Эх сурвалж: zms.mn