Д.АРИУН
Буриадын нийслэл Улаан-Үд хотод "Восток" компанийн "Николаевский" сүлжээ дэлгүүрийн бэлэн бүтээгдэхүүнд 89 хүн, түүний дотор 49 хүүхэд хордсон хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан. Энэ хэрэгэтй холбоотойгоор бэлэн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн даргыг саатуулжээ. Энэ тухай Оросын Мөрдөн байцаах хорооны Телеграм сувгийг ишлэн Тасс агентлаг мэдээлжээ.
“Дэлгүүрийн лангуунд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан тус худалдааны байгууллагын бэлэн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн даргыг саатуулсан” гэж Мөрдөн байцаах хороо мэдээлжээ.
Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга эмэгтэйг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 238 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "в" хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн (хэрэглэгчийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй, хайхрамжгүй байдлаас болж хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан бүтээгдэхүүнийг худалдах, борлуулах зорилгоор) үйлдсэн гэж буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: zms.mn