Японы Akagi Nyugyo компани 2016 онд өөрийн нэрийн бүтээгдэхүүний үнийг нэмэх болсон шийдвэрээ ард түмэндээ танилцуулсан видео бичлэг нь сонирхолтой, бас түүхэн жишээ болон үлджээ. Цахим орчинд энэ бичлэг үе үе гарч ирж, япончуудын ёс зүйн талаарх ярианы сэдэв болдог.
2016 онд тус компани өөрийн алдартай мөсөн амттан Garigari-kun-ийн үнийг 60 иенээс 70 иен болгон өсгөсөн нь 25 жилийн дараа болсон анхны үнийн өөрчлөлт байжээ. Ингэж олон жилийн турш тогтвортой байсан үнээ өөрчлөхдөө компанийн зүгээс үндэсний телевизээр уучлалт гуйсан сурталчилгаа гаргасан байна. Нэг минутын турш үргэлжлэх бичлэгт компанийн ажилтнууд, тэр дундаа захирал нь төв байрныхаа өмнө нам гүмхэн зогсоод, дараа нь бүгд зэрэг хүндэтгэлтэйгээр бөхийж, үнийн өсөлтийнхөө төлөө уучлалт хүссэн байдаг.
Энэхүү үйл явдал нь япончуудын ёс зүй, компаниуд нь хэрэглэгчдэдээ хэрхэн хүндэтгэлтэй ханддагийн, бизнесийнсоёлын тод жишээ болсон бөгөөд дэлхий даяар анхаарал татсан үйл явдал болжээ.
Харин Монголд бараа үйлчилгээнийхээ үнийг нэмсэн компани бизнес эрхлэгч хэрэглэгчдээсээ уучлал гуйж байсан тохиолдол байдаг билүү??
Эх сурвалж: zms.mn