Б.ЖАВХЛАН
Гэрэл зургийг Л.НОМИНГЭРЭЛ
“Алтан зам хөглийн тавцан” ХК-иас Монгол-Орос-Хятад улсыг холбох шинэ боломж болох ИХ цайны зам төслийн талаар мэдээлэл өглөө.
Энэ тухай Алтан зам хөглийн тавцан” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэм “Их цайны зам, Торгоны зам хоёр бол өөр хоёр зүйл. Монголчууд бид эрт дээр үеэс цайны замаар цай тээвэрлэж европ руу гаргасаар ирсэн түүхтэй. Тэгвэл энэ цайны зам төслийг дахин сэргээх талаар ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн гишүүн Рашид Каскырбай санаачилж, судалгаа, шинжилгээг хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүн маань хуучны цайны замын орон зайг дахин сэргээхээр төлөвлөөд байгаа юм. Тэгвэл эл төсөлд манай улс оролцсоноор эдийн засгийн олон боломж бүрдэнэ. Европ руу худалдаа наймаа хийх бүрэн боломжтой. Мөн хоёр улстайгаа найрамдалт харилцаагаа улам гүнзгийрүүлэх боломж бүрдэнэ. Манай улсын хувьд бүс ба зам төсөлд оролцдоггүй. Учир нь Монголоор дайрдаггүй. Тэгвэл энэ Монгол-Хятад-ОХУ-г холбосон энэ замын төслийн бид анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Тэгвэл тус төслийн санаачлагчийн хувьд Кавказаас ирсэн бөгөөд бүх судалгааг хийсэн гэлээ. Энэ тухайгаа ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн гишүүн Рашид Каскырбай “Би Умард Кавказаас ирсэн. Цайны зам төсөл нь гурван орны харилцаанд эерэг нөлөөтэй. Ач холбогдлын хувьд Торгоны замаас дутахааргүй. Тиймээс энэ замтай холбоотой хүмүүнлэгийн бөгөөд шинжлэх ухааны хурлыг зохион байгуулах шаардлагатай. Их цайны замын үндсэн суурь нь талын зам. Мөн бид энэ төсөлтэй холбоотой логог бүтээсэн. Цайны замын баяр баясал, цэцэглэн мандахыг бэлгэдсэн. Үүнд цайны мод, гэр зэргийг багтаасан. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл гурван улсын найрамдалт харилцаа нь цаашид сайжирч, эдийн засгийн олон боломж бүрдэнэ” гэлээ.
Эх сурвалж: zms.mn