Египетийн Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор насанд хүрэгчдийн ангиллын 107 кг-д паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцохоор Каир хотод бэлтгэлээ базааж байгаа юм. Харин залуучуудын ангиллын 54 кг-д дэлхийн цомын хошой аварга, олон улсын хэмжээний мастер Д.Жигмэд өрсөлдөнө. Э.Содномпэлжээгийн хувьд ДАШТ-ээс гурван алт, таван мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл ес дэх медалийн өнгө ямар байх вэ гэдэг нь удахгүй тодорхой болно. Түүнчлэн дэлхийн цомд хоёр удаа түрүүлсэн Д.Жигмэд анх удаа ДАШТ-ий дэвжээнд гарах юм. Тэмцээн энэ сарын 18 хүртэл үргэлжлэнэ.

Эх сурвалж: www.zms.mn