М.ТЭМҮҮЖИН
Филиппиний төв хэсэгт орших Себу мужийн Бого хотод 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос 60 гаруй хүн амь насаа алдаж 150 гаруй хүн бэртэж гэмтжээ.
Газар хөдлөлтөөс болж орон нутгийн эмнэлэгүүд ачааллаа дийлэхгүй болж, эрчим хүч, усны хангамж тасалдсан хүнд нөхцөл байдал үүсээд байна.
Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жр гамшгийн бүс нутгуудад тусламж үзүүлж байгаагаа мэдэгдсэн. Мөн Засгийн газрын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа гэв.
Газар хөдлөлт нь Филиппиний “Гамшгийн бүс” гэж нэрлэгддэг идэвхитэй галт уулын бүстэй ойр болсон тул газар хөдлөлтийн давтамж ойртож магадгүй гэж үзэж байна.
Гамшгийн бүс нутгуудад оршин суугчид болон аврах багуудын аюулгүй байдлыг хангах, гамшгийн дараах сэргээлт хийхийн тулд иргэдтэй хамтран ажиллах нэн чухал шаардлагатай байна гэж Филиппиний засгийн газраас мэдэгджээ.
Эх сурвалж: zms.mn