Дэндүү үзэсгэлэнтэй намрын улирлыг би яруу найрагтай зүйрлэх дуртай. Яагаад гэж үү, алтан шаргал намар яруу найраг шиг гэгэлгэн санагддаг юм. Хааяа дэндүү их аз жаргалыг мэдрүүлж, заримдаа тийм гэхийн аргагүй хөнгөн гунигт автуулдаг. Тиймээс энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор яруу найрагч эмэгтэйг онцолсон минь энэ.

Монголын яруу найргийн мөнгөн үеийнхний дотроос ялгарах нэгэн тод өнгө болох МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ж.Батцэцэгийг энэ удаагийн дугаарын зочноор онцолж, түүний дахин давтагдашгүй амьдралын тойргоор аялснаа хүргэе.

Гоо үзэсгэлэнгээ дэлгэсэн, налгар намрын өдөр дуртай яруу найрагчийнхаа шүлгийг сонсоно гэдэг бас л тансаглал биз. Тэгвэл Ж.Батцэцэг яруу найрагчийн нэрийн хуудас болсон намрын тухай шүлгүүдийг өөрийнх нь уншиж буйгаар сонсох боломж олдсон нь   “Утга зохиолын 7 хоног” арга хэмжээ байв. Энэ арга хэмжээнд монголын  яруу найрагчдын гурван үеийнхэн цугласан  нь  утга уран зохиолд дуртай хэн бүхэнд  сайхан агшин байлаа. Ингээд л  түүнтэй ярилцах боломж олдсон  нь энэ.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 182 (7679)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.