П.ЛХАГВАЖАРГАЛ
Монголын Хүүхэд залуучуудын театр намрын нээлтийн тоглолтоо ертөнцийн аугаа их хайрын бэлгэдэл У.Шекспирийн “Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгээр эхлүүлж, танхим дүүрэн үзэгчидтэй тоглосоор байна. Харин театрын урлагт хайртай үзэгч олонтойгоо энэ сарын 26, 27, 28-нд тус жүжгийнхээ хаалтын тоглолтоор дахин уулзах гэж байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор тус жүжгийн Жульеттагийн дүрийг бүтээж буй жүжигчин М.Батгэрэлийг урьж, ярилцлаа. Тэрээр 2018 онд Сити их сургуулийг Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуягийн удирдлага дор төгсжээ.
-Хүүхэд залуучуудын театрын тав дахь уран бүтээл “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд тоглох болсон түүхээс нь яриагаа эхэлье?
-Манай театр “Хайрыг хайрла”, “Арслан хүлэгт баатар”, “Хүүхнүүдийн хаанчлал”, “18 дахь хаврын хайр” жүжгүүдийг өмнө нь тоглож байсан. Хүүхэд залуучуудын театр маань нэгэн үеийн залуучуудаас бүрдсэн 30 гаруй уран бүтээлчтэй.
Энэ дүрийг авах амархан байгаагүй. Манай театр дотроо нээлттэй шалгаруулалт зарлачихдаг. Өөрөөр хэлбэл, хүссэн дүр дээрээ хэн бүхэн шалгалт өгөх боломжтой. Ингэхдээ гурван удаагийн шалгаруулалтад орж, бүгдэд нь нэгээр сонгогдож энэ дүрээ авсандаа баяртай байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 178 (7675)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.