Ватиканд энэ есдүгээр сарын 7-нд болсон ёслолоор Пап Лео XIV 15 настайдаа лейкеми өвчнөөр нас барсан Карло Акутисыг гэгээнтнээр өргөмжиллөө. Тэрээр католик шашны гайхамшгуудыг танилцуулсан вэбсайт бүтээж, чин сүсэгт итгэлээрээ алдаршсан бөгөөд мянганы үеийн (миллениал) анхны гэгээнтэн боллоо. Ёслолд хэдэн арван мянган хүн оролцсон байна. Карло Акутис (1991–2006) нь Италид төрж өссөн бөгөөд католик шашны гайхамшгуудыг цуглуулан танилцуулдаг цахим сайт байгуулснаараа алдартай болсон. Тэрээр 15 настайдаа цусны хорт хавдраар нас баржээ. Энэхүү ёслолыг анх дөрөвдүгээр сарын 27-нд хийхээр төлөвлөсөн ч Пап Францис 4 дүгээр сарын 21-нд нас барснаас шалтгаалан хойшлогдсон гэдгийг хэвлэлүүд тодотгожээ. Энэ ёслолын үеэр залуу католик идэвхтэн Пьер Жоржио Фрассатти мөн гэгээнтнээр өргөмжлөгдсөн байна.
Эх сурвалж: zms.mn