М.ТЭМҮҮЖИН

Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч “Дональд Трамп” цагаан ордонд технологийн томоохон компаниудын удирдагчид болон бусад бизнес, улс төрийн лидерүүдтэй үдшийн хоол зохион байгууллаа. Tesla компанийн захирал “Элон Маск” уг уулзалтанд ирээгүй бөгөөд цахим хуудсаараа дамжуулж өөрийн төлөөлөгчийг явуулжээ. Тус арга хэмжээнд “Meta”-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг, Apple-ийн СЕО Тим Күүк, Microsoft-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтс, OpenAI-ийн үүсгэн байгуулагч Сэм Алтман зэрэг алдартнууд цугларсан.

Уг уулзалтаар хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, дэд бүтэц ба эрчим хүчний төсөл, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд ба биотехнологи, АНУ-ын үйлдвэрлэлийг өргөтгөх хэдэн хэдэн сэдвийн талаар ярилцсан. Уг уулзалтын үеэр хиймэл оюун ухаан дээр суурилсан ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр удирдагч хөрөнгө оруулахаа амласан юм.

Apple ба Meta тус бүр 600 тэрбум доллар, Google (Alphabet) 250 тэрбум доллар, Microsoft жил бүр 75-80 тэрбум долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн. Эдгээр хөрөнгө оруулалт нь АНУ-ын эдийн засгийн өрсөлдөх чадвар, технологийн тэргүүлэх байр суурь, инновацын тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм. Гэвч уг хөрөнгө оруулалтууд нь тодорхой эрсдэлтэй гэж зарим судлаач, эдийн засагчид үзэж байгаа бөгөөд 2025 оны 8-р сард АНУ-ын ажлын байрны өсөлт л 22 000 болж буурсан нь эдийн засгийн удаашралын дохио юм. Мөн худалдааны татварын бодлого, цагаачлалын хязгаарлалт зэрэг хүчин зүйлс нь бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлж магадгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: zms.mn